Өмнөд Америкийн Бразил улсад болсон “Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмаас АНУ-ын баг тамирчид нийт 121 медаль хүртэн чансаагаараа тэргүүллээ. Тус улсын тамирчид 46 алт, 36 мөнгө болон 38 хүрэл медаль хүртжээ.
БНХАУ нийт 70 медаль, тодруулбал 26 алт, 18 мөнгө болон 26 хүрэлтэйгээр Риогийн Олимпод чансаагаараа хоёрдугаарт орлоо.
Их Британи нийт 67 медальтайгаар /27 алт, 23 мөнгө болон 17 хүрэл/ гуравдугаар байрт орсон байна.
Орос, Герман, Франц, Япон, Австрали, Итали болон Канад медалийн чансаагаараа эхний 10-т багтжээ.
Харин Монгол Улс 1 мөнгө болон 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар 67 дугаар байрт жагссан байна.
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон спортын энэ их наадамд нийт 206 улс болон засаг захиргааны тусгай бүс оролцсоноос 67 нь медаль хүртжээ.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг