Ангилалдаа сүүлийн байр эзэлсэн Ө.Чагнаадоржоос сэргээш илэрчээ

olloo_mn_1470616392_13729125_1084194251659866_4728226846941838145_n

“Рио-2016” олимпийн наадмын хүндийн өргөлтийн 56 кг-ийн жинд Монголын тамирчин ОУХМ Ө.Чагнаадорж өрсөлдсөн. Тэрбээр анхны захиалгаа 103 кг-аар өгсөн ч, гурван удаагийн оролдлогоороо өргөж чадалгүй тэмцээнээ дуусгасан. Ингэснээр жиндээ хамгийн сүүлийн байранд орсон. Тэгвэл олимпийн наадам хаалтаа хийхдээ зэрэгцэн Монголын хүндийн өргөлтийн тамирчин Ө.Чагнаадоржоос сэргээш илэрсэн тухай мэдээлэл цацагдлаа. Олон Улсын сэргээшийн эсрэг агентлагаас мэдээлснээр Ө.Чагнаадоржоос “тестостерон” хэмээх сэргээшийн төрөлд хамаардаг бодис илэрсэн байна.

Тиймээс Арбитрын шүүхээс Ө.Чагнаадоржийн олимпийн наадмын 56 кг-ийн жинд үзүүлсэн амжилт болон үр дүнг цуцалж буйгаа зарлав. Гэхдээ манай тамирчинд энэ удаагийн олимпийн наадамд үзүүлсэн амжилт, үр дүнгүй байхгүй, жиндээ сүүл мушгисан юм. Ямартай ч, Ө.Чагнаадорж Риогийн олимпийн наадмын үеэр сэргээшийн хэрэгт холбогдсон Монголын анхны, олон улсын долоо дахь буюу сүүлийн тамирчин болж байна. Монгол Улсаас хамгийн сүүлд 1996 онд Атлантагийн олимпийн наадамд эрэгтэй хүндийн өргөлтийн тамирчин оролцож байсан бөгөөд 20 жилийн дараа ийнхүү тасраад байсан буухиаг нь Ө.Чагнаадорж залгуулсан юм. Гэхдээ сэргээш хэрэглээд сүүлийн байранд орж байгаа нь Монголын эрэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн спорт олон улсад хаана явааг бэлхнээ харуулах шиг боллоо.

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …