ТНБД нарын сонгон шалгаруулалт ирэх сард болно

20150202-016

Төрийн албаны зөвлөлөөс яамдын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа билээ. “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, , Эрүүл мэндийн яамдын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан.

Сонгон шалгаруулалтын болзол хангасан горилогчид орох эрхтэй бөгөөд ирэх есдүгээр сарын 9-ний өдрөөс өмнө материалаа бүрдүүлж өгөх шаардлагтай аж. Харин шалгаруулалт есдүгээр сарын 12-ны албан ёсоор явагдах юм байна.

Дээр дурдсан нэр бүхий яамдын сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байх журамтай аж.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэд жигүүр байгуулагджээ

Уржигдар буюу 2025 оны 12 дугаар сарын 20 -ны бямба гарагт Корпорайт зочид буудалд Иргэний …