Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын дарга “болно”

dd80b9b788816bf8a9175654ea04980c
Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэж, Ардчилсан намын даргад өрсөлдөх гэж буйгаа албан ёсоор зарласан. Олон жил хашсан албан тушаалаа гэнэт өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч яаран сандран мэдэгдэл хийсэн нь өчигдөр буюу энэ сарын 25-нд АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал товлогдож, намын даргаа сонгох гэж буйгаас болжээ.
Өөрөөр хэлбэл, П.Цагаан намын дарга сонгох энэ хурлаас өмнө ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм. Гэхдээ АН өнгөрөгч 25-ны өдөр болох байсан ҮЗХ-ны хурлаа УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдсантай холбогдуулан тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм. Нөгөө талаас АН-ын ҮЗХ-ны хурал хойшилсон нь дан ганц энэнээс болоогүй, П.Цагаанаас болсон  гэнэ. П.Цагааныг “мотордсон” Ерөнхийлөгчийн хүч нөлөө их байгаагаас хүчийг сулруулж, цаг хожих зорилгоор З.Энхболд, Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын удирдлагууд хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан аж. Ингээд зогсохгүй П.Цагааныг АН-ын дарга болох дайны хүн биш гэж АН-ын одоогийн удирдлагууд үзэж байгаа юм. Угаасаа лидергүй болсон, лидер гэгдэж явсан хүмүүс нь бүгд “идэж уусан” муу нэртэй болчихоод буй энэ үед ёстой л нөгөө “халаасны хүн, утсан хүүхэлдэй”-нүүдээ гаргаж ирж байгаа аж. АН-ын лидерүүдийн зүгээс тус тусын хүнийг намын даргад өрсөлдүүлж, дээш нь гаргах гэж өөрийнхөө зүгээс боломжтой бүхий л аргыг хэрэглэж байна.
Намын дарга бол том албан тушаал. Намын мөнгө санхүү, бодлого, томилгоонуудыг шийддэг мөрөөдлийн суудал. Энэ суудлын төлөөх АН доторх тэмцэл ч ширүүсч байна. Тэгвэл энэхүү суудлын төлөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс өөрийн хүнийг илгээсэн нь П.Цагаан гэнэ. Ардчилсан нам хямарчихаад байгаа ч Ерөнхийлөгчийн хүч нөлөө хэвээр байгаа учраас намын даргын суудлыг Ц.Элбэгдорж авчих магадлалтай. Түүний зүгээс дээрээс “мундагдаж”, хүч түрэмгийлж эхэлснийг АН-ынхан дотроо жиг жуг хийцгээх болж. Гэхдээ АН-ын даргын суудлыг П.Цагаан Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр авлаа гэхэд нээх удахгүй болов уу хэмээх таамаг байна. Учир нь, 2017 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа дуусах бөгөөд хугацаагаа дуусангуут П.Цагаанаас АН-ын даргын суудлыг авах магадлалтай аж. Ерөнхийдөө, Ц.Элбэгдорж АН-ын даргын суудлыг П.Цагаанд хадгалуулах гэж байгаа бололтой, яг л В.Путин Д.Медведевт Ерөнхийлөгчийн албан тушаалыг хадгалуулж байгаад буцаагаад авсантай адил. В.Путины хувьд Д.Медведевт Ерөнхийлөгчийн албан тушаалыг шилжүүлээд байхдаа, нэг хүн Ерөнхийлөгчид дөрвөн жилийн хугацаатай хоёр удаа сонгогддог яг манайх шиг Үндсэн хуулийн зүйл заалтыг өөрчлүүлж хэдэн ч удаа хамаагүй сонгогддог болгож, дөрвөн жилийн хугацааг нь зургаан жил болгон сунгуулсан.
Тэгвэл Ц.Элбэгдоржийн хувьд П.Цагааныг АН-ын дарга байх хугацаанд хөшигний цаанаас намын дүрэм журмыг өөрт ашигтайгаар өөрчлүүлэхийг байг гэх газаргүй. Угаас манайд Ерөнхийлөгчөөс буусны дараа улстөрөөс гардаг гэсэн жишиг үгүй болоод байгаа учир Ц.Элбэгдоржийг намын даргын хувиар эргэн ирж магадгүй гэх таамаг бий. Тэгээд ч хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди улстөрд эргэн ирэх гэж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улстөрөөс гарахгүй хэмээн зууралдаж буй энэ үед Ц.Элбэгдорж яагаад болохгүй гэж хэмээн түүнийг ятгах хүмүүс олон болсон гэнэ.
Ц.Элбэгдоржийн хувьд энэ АСЕМ-ыг түшиглэн Ерөнхийлөгчөөсөө буусныхаа дараа олон улсад гарч, НҮБ мэтийн нэр хүндтэй олон улсын томоохон байгууллагад ажиллахыг хүсч байгаа гэх шуум аль хоёр жилийн өмнөөс Төрийн ордноос гарсан. Ямартай ч, төрийн өндөр албан тушаалуудыг хашиж, өндөрлөгт нь хүрсэн хүн эргээд бууж, улстөрөөс гарч, жирийн хүний амьдралаар амьдрахад жаахан тийм байдаг бололтой. Тиймээс л экс болон эдүгээгийн Ерөнхийлөгчид энэ мэтээр албан тушаалаас зууралдаж, амбицлаж явдаг бололтой юм.
Төгс 
Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …