Би ямар хүнд Улсын баатар цол өгчих вөө гэж хоёр дахиа цовхчих уу

1403767428_screen-shot-2014-06-26-at-3.40.47-pm

-Улсын баатар цол хэн нэгнийг хэргээс авардаг хамгаалалт уу-

Дээр үед Их эзэн Чингис хаан есөн өрлөг жанжиндаа есөн алдааг нь авч хэлэлцэхгүй байх дархан эрх олгож байсан гэдэг. Ингэж Улсын баатар жанждыг хамгаалалтдаа авч, нэг ёсондоо дархалж байсан нь түүхийн хуудаснаа бичигдсэн байдаг. Тэгвэл өдгөө Улсын баатар хэмээх эрхэм хүндтэй, хосгүй ховор цолыг хэн нэгэнд хамгаалалт, дархлаа болгон олгодог тогтолцоо бий болжээ.

Уг нь Улсын баатар цолыг улсын ба ард түмний төлөө дайсан этгээдүүдийг онц баатарлагаар байлдан дарж цусан гавьяа байгуулсан хүмүүст шагнан олгоно хэмээн зааж, 1936 онд шинээр гаргаж ирсэн. Гэтэл өдгөө хэн нэгэн онцын гавьяагүй улстөрчид өгдөг болж. Болоогүй Риогийн олимпод жүдо бөхийн тамирчдыг ахалж явсан УИХ-ын гишүүн асан Х.Баттулгад олгохоор тодорхойлжээ. Монгол Улс олимпийн наадамд түүхэндээ байгаагүй их буюу 43 тамирчин оролцуулсан.

Гэсэн ч 2008 оны Бээжингийн олимптой харьцуулахад харьцангуй тааруу амжилт үзүүлж, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Үүнээс хамгийн их буюу 13 тамирчин жүдо бөхийн төрөлд хүч үзэж, нэг мөнгө медаль хүртсэн. Тэгвэл олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэхэд болон Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгыг холбооноос нь Улсын баатарт тодорхойлжээ.

1936 он буюу Сүхбаатар жанжны манлайлсан Ардын хувьсгалын 15 жилийн ойн өдөр “Ардын хувьсгалт цэргийн дээд алдар цолыг буй болгох тухай” Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлаар Улсын баатар цолыг бий болгосон. Гэвч Улсын баатар цолонд улайран шунаж авчихаад, авах гэж яваа хүмүүс нь Ардын хувьсгал болоод Сүхбаатар жанжнаа үгүйсгэж, хийсэн гавьяаг нь харлуулах ажил хийцгээж байдаг.

Мөн энэхүү нэр хүндтэй, сэвтээж боломгүй цолыг Ерөнхийлөгч нь олгочихоод “Би ямар хүнд Улсын баатар цол өгчих вөө” гээд хөл доороо дэвхцэж байснаас энэ цол хэн нэгнийг хамгаалуулахаар, шахалтаар өгүүлдэг болсон гэлтэй. Хамгийн сүүлд 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо дараахан С.Зоригийн хэрэгт нэр холбогдож сэжигтнээр татагдаж байсан Э.Бат-Үүлд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой хэмээн Улсын баатар цол олгосон. Харин энэ удаад 740 сая ам.долларын хохиролтой гэгддэг Төмөр замын хэрэгт нэр холбогдож, сэжигтэн битгий хэл яллагдагчаар татсан Зам тээврийн сайд асан Х.Баттулгад олгох гэнэ.

dad_700x700

Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, Солонгосын “хуурамч” Самсунг компанитай үгсэн хуйвалдаж мөнгө угаасан гэх энэ хэргийг АТГ-аас шалгаж эхэлсэнтэй холбогдуулан Х.Баттулга, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “дайн зарласан”. Тиймээс энэ хоёрын харилцаа муу байгаа. Гэхдээ Ц.Элбэгдорж шахалтаар Х.Баттулгад Улсын баатар цол олгож магадгүй л юм. Хамгийн гол нь, Улсын баатар цолны ард хэн нэгэн гэмт этгээд битгий л нуугдаасай билээ.

Нинж   

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …