Герман улс эцгүүдийг хамгаалах хуультай болно

f159c6de29b3c439514c1f0e50accc93

Их сонин зорилго агуулгатай хуулийг Германы Засгийн газар хэлэлцэх гэж байна. Тухайлбал уг хууль хэрэгжиж эхэлвэл Герман улсын эхчүүд хүүхдийнхээ жинхэнэ эцэг хэн болохыг нөхөртөө хэлэх үүрэгтэй болох юм. Ингэснээр “жинхэнэ биш” эцгүүд санхүүгийн нөхөн төлбөр авдаг болох аж. Гэхдээ онцгой тохиолдолд эх нь хүүхдийнхээ жинхэнэ эцгийг нэрлэхгүй байх эрхтэй. Мөн шүүх жинхэнэ эцгийн нэрийг зарлахгүй байх үүргийг хүлээх аж. Ер нь хууль хэрэгжиж эхэлснээр өөр хүний хүүхдийг өсгөснийхөө нөхөн төлбөрийг жинхэнэ эцгээс нь авдаг болох юм байна. Олон нийт уг хуулийн төслийг хоёр талтай хүлээн авч байгаа. Эрчүүд дуртай байгаа ч бүсгүйчүүд энэ хуулийн төслийг таалахгүй байгаа юм. Хуулийн төслийг парламент хэлэлцэхээс өмнө маргааш буюу лхагва гаригт сайд нарын танхимаар хэлэлцүүлэх юм байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …