Монголын удирдагчид боолчлолын бизнес хийж иржээ

4155cc01f9a7b2efbig
Миний бие нийгмээ клептофеодализм буюу хулгайч дарангуйлалт феодализм гэж тодорхойлоод байтал, гоёдоод болж өгөхгүй байсан. Сервитизм буюу боолын нийгмийн харилцааны шинж тэмдгүүд ажиглагдаад байсан билээ.
Жишээ нь, дарангуй засгийн төлөөлөгчид ард иргэдээ яаж ч байсан болох хувийн эд зүйлсээ гэж харах болсон бол, олон иргэд өөрсдийгөө болон бусдыг боолчлогчдын л аяар явах махбодь гэж төсөөлдөг, хэрийн хүн бусдыг боолчлохыг рефлектив байдлаар оролддог, орчин үеийн нийгмийн үнэт зүйлс огт байдаггүй гэх мэт.
Манай неосервитист нийгэм нь хавтгай мафижсан байгаа. Мафийн харилцааны нэг гол хүчин зүйл нь боолчлол. Мафи гишүүдээ боолчлоно, гишүүн бус ард иргэдийг хөдөлмөрийн, гэрийн, бэлгийн боолчлолд аль болох өргөнөөр хамруулахыг эрмэлздэг, ямар ч эрхзүй, ёсзүйгүй тогтолцоо.
Монголын нийгэм – боолчлогч нийгэм болох нь ОУ-ын хүрээнд албан ёсоор зарлагдлаа. Өчигдөр АНУ-ын төрийн департамент Хойд Солонгосын ажилчдыг хүлээн авч боолын хөдөлмөр эрхлүүлдэг африкийн голдуу 23 улсын нэрийг зарлалаа.
Үүн дотор Монгол улсын маань нэр тэг дунд нь оржээ. Манай аугаа том дарга нар Хойд Солонгос руу цуваад л, ажиллах хүч оруулж ирэх боллоо гээд л байдаг, боолчлолын бизнес эрхэлж, шившигт гэмт хэрэг үйлдэж ирсэн нь батлагдлаа. Төрийн өндөрлөг маань наадмын дээлийн хатгамлаа эндхи хойд солонгос оёдолчингоор хатгуулсан гэсэн мэдээлэл явж байсан.
АНУ-ын төрийн департамент Хойд Солонгосын дэглэм хүний эрхийг зөрчиж байгааг баримтжуулан Конгресст танилцуулж, уг асуудлыг олон улсын анхаарлын төвд оруулах ажлыг санаачлах юм.
Мөн дээрх орнуудад шахалт үзүүлж, Хойд Солонгосын дэглэмд хатуу валют оруулдаг орлогын эх сурвалжийг таслан зогсоох зорилготой.
Ойролцоогоор Хойд Солонгосын 50-60 мянган иргэн уул уурхай, мод бэлтгэл, оёдол, барилгын салбаруудад голлон ажилладаг. Тэдний сарын дундаж цалин $120-$150 орчим ба ихэнх тохиолдолд хөлсөлсөн байгууллага нь цалинг нь Хойд Солонгосын эрх баригчид руу шууд шилжүүлдэг байна.
Үүний үр дүнд Пхеньян жил бүр 100 сая орчим долларын ашиг олж, түүгээрээ цөмийн зэвсгийн хөтөлбөртөө санхүүжүүлэлт хийдэг гэжээ. Дээр нь нэмж хэлэхэд Монгол улс Хойд Солонгост цөмийн түүхий эд нийлүүлдэггүй гэх ямар ч баталгаа байхгүй юм.
Ажилчдын ажлын нөхцөл байдал маш хүнд, хоногт 12-16 цаг, заримдаа 20 цаг хүртэл ажилладаг. Сард 1-2 өдөр амардаг, хоол хүнс муу, эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй байна.
Конгресс тайланг хэлэлцээд Хойд Солонгосын хүний эрхийн нөхцөл байдалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах эхний арга хэмжээг авахаар төлөвлөжээ.
Монгол улсад мөн Хятадын гэмт этгээдүүдтэй хамтран хятадын иргэдийг боолчлох явдал байдаг гэж хэвлэлд бичигдэж ирсэн.
Тэгвэл Хойд Солонгос ажилчдын талаар бодит Монгол иргэд юу гэж хэлснийг баримтаар хүргэе.
Жишээ 1 – Саяхан Өмнөд Солонгосын телевизээр хойд солонгос ажилчид гарч байна лээ. Монголын барилгын салбарт ажилладаг. Өдөрт 16 цаг ажиллаад гар дээрээ сохор зоос ч авдаггүй гэж ярьж байсан. Нэг умгар өрөөнд наар шиг юман дээр 15, 16-уулаа унтдаг…Хэцүү л юм харагдсан. Ким Жон Уны засгийн газар хамаг мөнгийг нь завшдаг бололтой.
Жишээ 2 – Энэ солонгосчууд их хэцүү өрөвдөлтэй юм билээ. Захиалсан байрныхаа явцтай танилцаж шалгахаар очиж байхад ахлагчаасаа /хуяг/ далд, сэмхэн хамт ажиллаж буй монгол ажилчдаасаа тамхи, идэх юм гуйж байсан. Хамгийн аймшигтай нь тэд каскаа амь шигээ хамгаалдаг нь юм. Улсынхаа эд хөрөнгийг үгүй хийх юм бол 3 сарын цалингаа суутгуулдаг, энэ нь ард үлдсэн гэр бүлд нь сүйрэл л гэсэн үг гэж байсан.
Жишээ 3 – Дээрээс нь маш хүндээр шийтгүүлдэг гэсэн. Ёстой хэлэх ч үг олдоогүй. Гар дээр нь бэлэн мөнгө биш, багахан хувийн хоол хүнсийг л ар гэрийнхэнд нь олгодог, үүний төлөө л ирдэг гэсэн. Бас тэд нь эднийхээ өмнөөс амь насаараа хариуцдаг болохоор энх амгалан оронд үлдэх боломжгүй гэж байсан нь арай л…харгис санагдсан” ингэж манай иргэд бичжээ.
Монголчууд өөрсдөө дотоод гадаадад маш их хэмжээгээр боолчлогдож байгаа. Ихэнх нь маш бага цалин авдаг, хүний наад захын эрхгүй. Ганц жишээ хэлэхэд, уул уурхайн улс хоорондын жолооч нар “янхан” хэмээх нэрийн дор ямар ч эрхгүйгээр боолчлогдон дарлагддаг байх жишээний. Эрх бий гэвэл ромын боолын л эрх буй. Тэр үеийн боолчууд зарим эрхтэй байсан юм.
Ч.Мөнхбаяр
Sonin.mn

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …