Улстөрчид бодохдоо төсвийн мөнгө “уйлдаггүй”, төрийн сан “хоосордоггүй” гэж хулгайлдаг байх. Гэхдээ төсөв улайж, төрийн сан дампуурдаг гэхээр энэ үг мэдээж худлаа болж таарах нь. Монголд тусгай сан нэртэй төсвөөс санхүүждэг 24 сан байдаг агаад өнгөрсөн 30 жилд улстөрч-бизнесийн бүлэглэлийн цөөн хэдэн хүмүүсийн угжны сав байж ирснийг ЖДҮСХ, ХААДС болон БЗС-г тоносон, тойрсон дуулиан, шуугианаас тодорхой болсон. 2018 онд ЖДҮХС-гийн …
Tag Archives: нийтлэл
January, 2024
-
4 January
Үндсэн хуулийн оршил хэсгийг тайлбарлахуй
Монгол Улсын Үндсэн хуулийн 32 жилийн ойд зориулав. Энэхүү өгүүллийн үндсэн агуулга “Үндсэн хуулиа ойлгохуй” хялбаршуулсан тайлбар номонд байгаа хэдий ч зарим орхигдуулсан санаа, сүүлд олж авсан зарим мэдээллээр баяжуулж уншигч түмнээ өргөн барьж байна. Дэлхийн олонх улс орнуудын Үндсэн хууль нь оршил хэсэгтэй байх бөгөөд түүгээр ард түмнийхээ түгээмэл хүсэл зоригийг илэрхийлдэг гэж эрдэмтэд судлаачид үздэг юм байна. Дэлхийн зарим …
October, 2023
-
2 October
Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе
Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл явдал ямархуу дээд эрэмбэд очсоныг ертөнцөд нотолж байгаа явдал. Солонгосоос автобус нийлүүлсэн компанийн удирдлагыг авчраад, Монголд авчирсан “Тэнүүн огоо” гэгчийн захирал хамт байлцаад ард түмнээс хүлцэл өчив. Гэвч хүлцэл өчсөн хэрнээ, автобусаа шинэ болохоо, мөн Монголд худлаа мэдээлэл түгээгдсэний улмаас нэр төрөө сэргээлгэх, шүүх цагдаад …
September, 2023
-
7 September
Бөхийн допингтоноос илүүтэй дөчин дөрвөн их наядын допингтонгууддаа хариуцлага тооцъё!
Азийн зүрхэнд очоод ирлээ гэж Францис ламтан өгүүлжээ. Зургаа дахь, гурав дахь Ерөнхийлөгчдөд маань талархжээ. Ноён У.Хүрэлсүх, Н.Энхбаярт гэж цохон талархжээ. У.Хүрэлсүх энэ айлчлалыг зохион байгуулах үүрэгтэй. Ингэх ёстой. Сайн байна. Н.Энхбаяр ч ингэх ёстой. Ийм ачлалыг улсдаа үзүүлэх учиртай. Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сахал Должингийн Эрдэнэбилэгтэй, газрын ховор элементтэй холбоотойгоор цуу сураг гарч байна. Өөрөө үгүйсгэж байх шиг байна. …
-
6 September
Ц.Элбэгдорж Ховдод очсоны учир тайлагдав
Ихэвчлэн саарал ордон дахь дөрвөн хананы дунд өрнөдөг томоохон улс төр, эрх ашгийн “зодоон” энэ долоо хоногт хөдөө нутагт болж, багагүй агаар салхи амслаа. Тодруулбал, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга тэргүүтэй төлөөллүүд баруун бүсийн аймгуудаар тойрч иргэдтэй уулзалт хийж буй. Тэгвэл эхнээсээ л нам, төрийн ажлыг хослуулахаар бэлтгэсэн Ерөнхий сайдын орон нутгийн томилолт Ховдод ихээхэн улс төртэй тулгарлаа. Эх сурвалжийн мэдээлж …
-
6 September
Л.Оюун-Эрдэнийн субботник ба тактик!
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховдын хязгаараас хоёр мессеж илгээжээ. Нэгийг нь Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар, нөгөө нь МАН-ын даргын хувиар хэлсэн байна. Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн халамж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллаж, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаагаа тэрбээр дуулгахын сацуу эрх баригч нам ирэх 2024 оны сонгуулийн листийн эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн …
-
4 September
Францис гэгээнтэн Монголын улс төрчдөд хандан “хатуухан“ үг хэлэв
Дээрхийн гэгээнтэн арвандөрөвдүгээр Далай лам нэгэнтээ, тэртээ ерээд оны эхээр Монголд нэгэнтээ айлчлахдаа “Архиа бага ууж, айргаа тааваар хүртэцгээ” хэмээн айлдсаныг эдүгээ өдрүүдэд манайхан баахан ишилж бичиж байх шиг байна. Энэ айлдвар бол тухай үед “Ардын эрх” сонинд нийтлэгдсэн бөгөөд, эл гарчигаараа агаад, тухайн үед уг ярилцлагыг сэтгүүлч, яруу найрагч Цоодолын Хулан авч түмнээ толилуулжээ. Эдүгээ энэ эмэгтэй хоригдож байгаа. …
August, 2023
-
7 August
Хотын соёлыг хаанаас хайх вэ?
“Соёл гэдэг ойлголтыг үндсэн хоёр хэсэгт хуваадаг. Эхнийх нь өв соёл. Монголчуудад эрт дээр үеэс уламжлагдан заяасан тэр л соёл. Дэлхийд давтагдашгүй өвөрмөц соёлын эзэд бол Монгол хүн. Харин дараагийнх нь хотын буюу олон хүн нэг дор амьдрахад нэг нэгэндээ дарамт үүсгэхгүй байхад тулгуурлаж бий болж буй зохиомол соёл юм. Энэ хоёр соёл юугаараа ялгардаг вэ гэхээр өв соёл нь …
June, 2023
-
26 June
Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал онцлог
Тэнцвэрт гадаад харилцаа Олон улсын гадаад харилцаа цэрэг, улс төр, эдийн засаг, байгаль орчин, шашин шүтлэг олон зүйлээс хамаардаг ч ерөнхийдөө “тэнцвэр” гэдэг ганц үгэнд багцлагдана. Эхэн үеийн эрдэмтэд “хүчний тэнцвэр”-ээр тайлбарлаж байсан бол хожим “аюул заналын тэнцвэр”-ээр тайлбарлав. Хаана тэнцвэр алдагдана тэнд хямрал, дайн тохиолдож дараагийн тэнцвэрийн цэг дээрээ тогтдог. Тэнцвэрийн цэгийг тогтоогч улс гүрнүүдийн тохиролцооноос бусад жижиг улсууд …
-
21 June
Их гүрний өрсөлдөөнд Монгол Улс оролцох ёсгүй
Дэлхийн томоохон гүрнүүдийн хооронд маргаан тасрахгүй байгаа энэ үед Монгол Улс үүнээс тойрч гарах нь хүндрэлтэй. Украйны дайны сүүдэр Монголд тусаж байна В.Путин хэсэгчилсэн дайчилгааны зарлигт гарын үсэг зурснаар ОХУ-ын зарим иргэд Монгол болон бусад боломжит хөрш орнууд руу цугтаж эхлэв. Мэдээж дийлэнх нь Буриад, Тува болон бусад субъектүүдээс ирсэн Монгол гаралтай оросын иргэд байна. Одоогоор ОХУ-ын хэдэн мянган иргэн …
March, 2023
-
29 March
ХЭРЭГ: “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 28.7 тэрбумын ногдол ашиг хууль бусаар авч Капитроноороо дамжуулж мөнгө угаасан, Т.Аюурсайхан 1.6 тэрбумын хөрөнгөө тайлбарлаагүй, Н.Наранбаатар Б.Ганхуягт нөлөөлж Хятад компаниудад давуу гэрээ байгуулуулсан хэрэгт шалгагджээ
Гурван гишүүний улс төр дахь цаашдын хувь заяаг энэ гурван хоногт шийдвэрлэнэ. Халдашгүй байдлын дэд хороогоор өнөөдөр асуудлыг хэлэлцэж эхлэх бөгөөд эндээс гарсан шийдвэр хэрэг цаашаа хөврөхөд жинтэй хувь нэмэр оруулна. Гэвч түүхэндээ Халдашгүй байдлын дэд хороо прокуророос орж ирсэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэн тохиолдол хуруу даръя гэсэн ч нэг, хоёроос хэтрэхгүй. Хамгийн хяслантай нь Халдашгүй байдлын дэд …
-
24 March
Экспортыг хэвийн түвшинд хүргэж эдийн засгийн салбаруудад шаардлагатай валютын дутагдлыг арилгана
Цар тахал, геополитикийн шокийн үеийн бодлогын үр дүн, цаашид анхаарах асуудал Өнгөрсөн онд геополитикийн болон Ковид-19 цар тахлын хосолмол хүндрэл үргэлжлэн дэлхий нийтээр өндөр инфляцтай нүүр тулж, дэлхий дахинаа эдийн засгийн өсөлт 2021 оны түвшнээс даруй 2 дахин саарсан. 2022 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт хүлээгдэж буй гүйцэтгэлээр 4.8 хувьд хүрэхээр байна. Энэ нь цар тахлын нөлөөгөөр 2020 онд …
February, 2023
-
27 February
Хүн байхын утга учир ину
Байнга дотроо бодож, өөрөө өөрөөсөө “яагаад” гэж асуудаг сэдвийг Артаньян хөндөж бичжээ. Нэмж цор цор хиймээр санагдаад! Мань эр “Монголчуудад байхгүй соёл” хэмээх ЭНЭХҮҮ нийтлэлдээ бид хэзээ өөрсдийгөө хүндэлж сурах гэж гэдэг асуултанд хариу олохыг зориод хоёр дахь цуврал ЭНЭ нийтлэлээрээ бидэнд мэндлэх, хүндлэх, хайрлах соёл байхгүй тухай өгүүлжээ. Миний дүгнэлтээр бол бидэнд дээрх соёл байгаа хэдий ч хэлбэр төдий л ашиглагддаг. Жишээ нь, мэндлэх, хүндлэх, …
January, 2023
-
26 January
Иргэдийнхээ үгийг дамжуулж байгаа юм
Төрийн эрх барих дээд байгууллагын дарга Г.Занданшатар хоёргүй утгаар хэлжээ. Тэрбээр, Монгол банк, Төрийн банк, Хөгжлийн банканд байршсан, Банк бус санхүүгийн байгууллагын эзэн дарга нарт, эсвэл банк бусын ажлаа хий, эс бөгөөс албаны банкны ажлаа хий, нэгийг нь л хий гэж өгөөмрөөр сануулжээ. Ингэж сануулаад удаж байгаа. Ерөнхий сайд эхлээд хэлсэн байх. Төрийн бодлогын банкуудад сэнтий сандаалчихаад, мэдээлэлд ойрын утгаар …
December, 2022
-
23 December
Миний мэргэжил – Миний бахархал
Дурсамж бүхэн минь дулаан мэдрэмж төрүүлдэг… Тэртээх 30аад жилийн өмнө хөдөөний эгэл борхон охин багийн төвийн том цагаан байшингийн хаалганд тоосгоор үсэг, тоо бичин нутгийн багачуудад хичээл заан багш болон тоглож байсан гэгээн үе минь сэтгэлд хоногшин үлджээ. Том цагаан төмөр оосорт олон түлхүүр хийчхээд л хаа ч явсан түүнийгээ барьж, өрөө өрөө онгойлгож байна хэмээн төсөөлөн явдаг байж билээ. …