Дээрхийн гэгээнтэн арвандөрөвдүгээр Далай лам нэгэнтээ, тэртээ ерээд оны эхээр Монголд нэгэнтээ айлчлахдаа “Архиа бага ууж, айргаа тааваар хүртэцгээ” хэмээн айлдсаныг эдүгээ өдрүүдэд манайхан баахан ишилж бичиж байх шиг байна.
Энэ айлдвар бол тухай үед “Ардын эрх” сонинд нийтлэгдсэн бөгөөд, эл гарчигаараа агаад, тухайн үед уг ярилцлагыг сэтгүүлч, яруу найрагч Цоодолын Хулан авч түмнээ толилуулжээ. Эдүгээ энэ эмэгтэй хоригдож байгаа. Ц.Хулангийн Далай ламаас авсан ярилцлагаар энэхүү гэгээн айлдвар Монгол түмний оюун санаанд он жил өртөөлөн түүчээлж, сануулга, гэмээс ангижрахын сэдүүлгэ болон үргэлжилсээр байна.
Нийгмээс нийгэмд шилжин орсон мөнхүү үймээнт он цагт тийнхүү хэлсэн Далай ламын айлдварын үрээр монголчууд идэж уухын гэмээсээ хагацах нь төгс биш ч, ужид тэрхүү нүглээсээ хагацахаар тэмцсээр байгаа нь ахуй биеийн ууж идэхийг дан хязгаарласнаар бус, улс гэрээ, эх орноо тонон дээрэмдэхийн эсрэг сануулга байснаар эдүгээ гүн ойлгогдох болжээ.
Энэ нь Далай ламын айлдсаныг Ц.Хулан ард түмэндээ дамжуулсанаас хойш гучин жилийн дараа Гэгээн ширээт ламтан Францисын айлдвараар нотолгоожиж байна.
Тэрбээр “Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм” гэж маш тодорхой хэллээ.
Үүнийгээ, олон талаар, олон үндэслэлээр эмхэтгэн “Тэнгэр шиг бай” хэмээх Очирбатын Дашбалбарын шүлгээр хураангуйлж томъёолон өгүүлэв. Энэ бол монголчуудад өгч байгаа гүн өндөр сануулга, санаж сэрэхийг, арчаатай, анхитай байхыг өргөн анхааруулсан үг юм. Нэг үгээр хэлбэл, монголчуудыг бүтээсэн түүх, байгуулсан, байсан гүрэн улсынхаа язгуур эрэмбэд тэнц, оч гэж хэллээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу