Бөхийн допингтоноос илүүтэй дөчин дөрвөн их наядын допингтонгууддаа хариуцлага тооцъё!

Азийн зүрхэнд очоод ирлээ гэж Францис ламтан өгүүлжээ. Зургаа дахь, гурав дахь Ерөнхийлөгчдөд маань талархжээ. Ноён У.Хүрэлсүх, Н.Энхбаярт гэж цохон талархжээ. У.Хүрэлсүх энэ айлчлалыг зохион байгуулах үүрэгтэй. Ингэх ёстой. Сайн байна. Н.Энхбаяр ч ингэх ёстой. Ийм ачлалыг улсдаа үзүүлэх учиртай.

Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сахал Должингийн Эрдэнэбилэгтэй, газрын ховор элементтэй холбоотойгоор цуу сураг гарч байна. Өөрөө үгүйсгэж байх шиг байна. Сэдэвгүй болоо юу гэх байдлаар адарч. Шууд нээлттэй хэлэх хэрэгтэй. Газрын ховор элементийн асуудлаар ямар ахиц, ямар итгэл үнэмшил байдгаа хэлэх хэрэгтэй. Эргэлзээг энэ тохиолыг далимдуулаад тайлчих хэрэгтэй. Энэ ховор эрдэнэ нь дэлхийд хэрэгтэй нь нэн тодорхой байна. Украйнд яваад зургаа тавьдаг шигээ л хэлчих хэрэгтэй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн, улс орныхоо байр суурьтай яаж нэгтгэж болох учир гаргалгааг ярьчих хэрэгтэй юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховдод ажиллахад нэг иргэн Э.Болормаа даргыг түүхий тарвас гэж. Түүхий ч тарвас биш л дээ. Болж яваа л тарвас гэж ойлгогддог. Энэ улс оронд зөв тийш явж байгаа хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Нэн ялангуяа мөс зүсэн тэмүүлэгсдийг, тэр тусмаа эмэгтэйчүүдийг дэмжих ёстой. Тэр өөрөө түүхий тарвас гэж ойлгож байгаа иргэнд, болсон, болох тарвас гэдгээ л ойлгуулах хэрэгтэй. Нотлогдох хэрэгтэй. Газрын ховор элемент гарцаагүй хөгжлийн нэг үндэс гэдгээр асуудалд хандах учиртай.

Улсын наадамд түрүүлсэн бөх осолд оржээ. Улс оронд хэрүүлийн, хэл амны гай их байх шиг. Тэр бөх тэгж сэтгэлээр унаад сүйдэж болохгүй. Барилдсан болохоос боймлуулаагүй. Татварын өрөнд ороогүй. Уужуу байх учиртай. Гэхдээ байна аа, улс оронд уруудан байгаагийн, унхиагүй байгаагийн илэрхийлэл энэ бөхийг тойрсон асуудлаар илэрхийлэгдэж байна. Допинг хэрэглэсэн гэх. Яг үнэндээ нэг хүн допинг хэрэглээ л биз. Түүний л асуудал. Харин ард түмнээ баясгахдаа агуулгын хувьд допингтой байсан бол буруу. Гэхдээ яг үнэндээ өнөөдөр эрх мэдлийн допингтой, мэдээлэлд ойр, эрх ашигт дөтөөрөө допингодсон улс төрчдийн асуудал л энэ улс оронд заналхийлж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

 

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …