Гурван гишүүний улс төр дахь цаашдын хувь заяаг энэ гурван хоногт шийдвэрлэнэ. Халдашгүй байдлын дэд хороогоор өнөөдөр асуудлыг хэлэлцэж эхлэх бөгөөд эндээс гарсан шийдвэр хэрэг цаашаа хөврөхөд жинтэй хувь нэмэр оруулна. Гэвч түүхэндээ Халдашгүй байдлын дэд хороо прокуророос орж ирсэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэн тохиолдол хуруу даръя гэсэн ч нэг, хоёроос хэтрэхгүй.
Хамгийн хяслантай нь Халдашгүй байдлын дэд хороо, байнгын хороодын хурал хаалттай хаалганы цаана нууц горимоор явдаг тул хэвлэл, олон нийт хий дэмий “цээжээ балбахаас” гавьдаггүй. Санал хураалтууд ч нууцаар явдаг тул тохироо, төлбөрийн “найр наадам” хэрээс хэтэрч, шударга ёс шалаар нэг унах нь элбэг. Уг нь нүүрсний хулгайд холбогдсон гурван гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлбэл том зургаараа авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бүх нийтийн тэмцэлд лут том гэрэл асаах учиртай. Гэвч бүгдийг нууцаар шийдэх УИХ-ын горим асуудлыг замруулж мэдэхээр байгааг нуугаад яах вэ.
“Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гурвыг ямар нотлох баримтын хүрээнд, ямар үндэслэлүүдээр шалгаж буй олон нийтэд тодорхойгүй байгаа. “Орон нутгийн Тавантолгой, гэмт бүлэглэл байгуулсан, Өмнөговийн Засаг дарга байхдаа хэрэг тарьсан байх” гэх жижүүрийн хэдэн таамаглал төдий буруутгалаас цаашаа хэтрэхгүй. Гурван гишүүн ч үүнийг өлгөж аваад “Бид буруугүй, гүтгэлээ” гэх зэргээр сайхан далим үсэргэж, өөрсдийгөө хамгаалж буй юм.
Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр эдгээр гурван гишүүний бүрэн эрхийг ямар шалтгаанаар түдгэлзүүлж шалгах гээд байгаа. Цаашлаад тус бүрдээ ямар асуудлуудад буруутгагдан, шалгагдаж байгаа талаар баттай эх сурвалжийн мэдээлснийг хүргэж байна. Хаалттай хаалганы цаана юу гэж яригдахыг дэлгэрэнгүй мэдэж чадахгүй хэвлэл ч, олон нийт ч мэдэх ёстой зүйлээ мэдэж байх нь шударга ёсонд нийцэх учиртай.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу