“Монцамэ” агентлагийн даргаар 2000-2008 онд ажиллаж байсан Д.Ариунболдыг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн захирлаар томилсон байна. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээг чөлөөлж, оронд нь гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилсон байна.
Харин шинэхэн дарга Д.Ариунболдын хувьд Австрали, АНУ-д амьдарч байсан нэгэн гэх бөгөөд Техникийн их сургууль, Удирдлагын академи, Австралийн “Чөрл Стюрдын их сургууль”-ийг тус тус төгссөн, удирдахуйн ухааны магистр, техникийн ухааны магистр цолтой нэгэн аж.
Тэгвэл өмнөх дарга Т.Билгээгийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2015 оны 11 дүгээр сард томилогдож байсан ба саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар мэдэгдэж байсан юм.