МАН ”Ардын эрх” сониныг Тагнуулын байгууллагаар шалгуулна гэлээ

14218254_711245895680141_916498933_n_700_700

МАН-ын бүлгээс өнөөдөр чуулганы хуралдааныг хойшлуулан байж хуралдсан бүлгийн хурлаараа ямар асуудал хэлэлцсэн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нэгэн анхаарал татсан мэдээлэл дуулгасан нь МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанаас нээлттэй сурвалжлага хийсэн “Ардын эрх” сониныг Тагнуулын газраар шалгуулах тухай асуудал байв. Хэвлэл мэдээллийн байгууллагыг ийм тохиолдол, шалтгаанаар шалгуулж, бүр Тагнуулын байгууллагад хандаж байсан түүх үгүй. Өмнө нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улаанбурхан өвчнөөр олон хүүхэд эндсэн тухай мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сошиал ертөнцийнхнийг Тагнуулын байгууллагаар шалгуулна хэмээн айлгаж байв. Ерөнхийдөө МАН-ын энэ үйлдэл АН буруу жишиг тогтоодог, МАН түүнийг нь давтдаг гэх хэлцийг дахин нэг баталсан үйлдэл болох гэж байна. Ямартай ч, МАН-ынхны бухимдлыг төрүүлж, хэвлэлийн эрх чөлөөнд халдах хүртэл нь бухимдуулсан “МАН-ын бүлэг хаалттай хуралдааны цаана юу ярив” гэсэн гарчигтай сурвалжлага “Ардын эрх” сонины өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн нь олон хүнд хүрээд байгаа юм.

 

Нинж

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …