Үндэсний статистикийн хорооны мэдээлэл

osolt-middleӨчигдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийхдээ Монгол улсын 2013 оны эхний хагаст нийт мөнгөний хэмжээ найман их наяд төгрөг болж 13.5 хувийн  өсөлттэй гарсан байна. 2010-2012 оны дунджаар мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 39 хувь болж, хамгийн ихдээ 2011 оны нэгдүгээр улиралд 67 хувьд хүрч байсан юм.

Тэгэхээр эдийн засаг дахь нийт мөнгөний өсөлт өнгөрсөн жилтэй харьцуулахад бага байгаа нь харагдаж байгаа юм. Хамгийн багаар бодоход Монголбанк өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн зорилтот зах зээлд зориулсан хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээгүй бол нөхцөл байдал ямар байх байсан бол гэдэг асуулт эдийн засагчдын сонирхлыг татаж байна.

Тодруулбал, Төв банк өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны дунд хугацаанд хүртэл нийт 2.9 их наяд төгрөгийг тодорхой зорилт, хөтөлбөрийн хүрээнд гаргасан байдаг. Монголбанкнаас эдийн засагт нийлүүлсэн төгрөгийн хэмжээг хасч тооцвол нийт мөнгөний нийлүүлэлт 27 хувиар буурахаар тооцоо гаргаж болохоор байна гэсэн юм.

Хэрвээ  эдийн засаг дахь нийт мөнгөний хэмжээ буурч, төгрөг дутагдвал юу болох талаар урьдчилан тооцвол  ДНБ-ий бодит өсөлт огцом буурч, эдийн засгийн ноцтой хямрал учирдаг гэнэ.

Одоо үүсээд буй нөхцөл байдлын талаар эдийн засагчид хэвлэлээр өөрсдийн санал бодлоо илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын зээл аваагүй бол, мөн Монголбанк бодит сектороо дэмжсэн мөнгөний бодлого явуулаагүй бол өдийд эдийн засаг аль хэдийнэ гүн хямарчихаар нөхцөл байдал үүсч болохыг мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Мөн Төв банкнаас зах зээлд нийлүүлж буй энэ удаагийн олон хөтөлбөрүүдийн дагуух мөнгө тийм сөрөг үзэгдэл биш гэж ч үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зах зээлд нийлүүлсэн мөнгө нь үйлдвэрлэл, бусад хэрэгцээт шаардлагатай салбартаа шингэж байгаа төдийгүй зөв техник хэрэглэж буй гэж ойлгогдохоор байгаа гэнэ.

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …