Шадар сайд У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа

c22e976c37dcca90cecb441819b58b0a

Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол улсад  суугаа Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа. Шадар сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгааг тэмдэглээд мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, уул уурхай, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монголоос Беларусь улсад 2015 онд гэхэд л 73.5 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 18.0 сая ам.долларын бараа импортолсон байна. Тиймээс хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг Шадар сайд У.Хүрэлсүх онцлов. Элчин сайд С.Чепурной хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, байгааг хэллээ. Монголын хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт Беларусийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, эдгээр тоног төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд амжилттай  хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдав. Цаашид Беларусь улсаас Монголд нийлүүлж байгаа тоног, төхөөрөмж , бараа бүтээгдэхүүний төрлийг өргөжүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр Элчин сайд С.Чепурной илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …