ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзав

MPA-PHOTO-2016-7085

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабу-тай танилцах уулзалт хийв.

Уулзалтын үеэр Дэд сайд Б.Батцэцэг түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг үнэт зүйл, уламжлалд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Элчин сайд Бабу үүрэгт ажилдаа ороод удаагүй байгаа Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт баяр хүргээд хоёр талын хамтын ажиллагааны талаар өөрийн бодлоос хуваалцав.

Мөн энэ үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсролын чиглэлээр хэрэгжүүлэхээр яригдаж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцын талаар ярилцаж, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардлагатай алхмуудыг хэлэлцэв.

ГХЯ

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …