Арианна Гурдин хэмээх энэ охин 12 настай. АНУ-ын Юта мужийн оршин суугч. Арианна эцэгтэйгээ хамт Африкт сафари аялал хийж, зэрлэг ан амьтан хөнөөсөн зургуудаараа интернэтэд “од” болж буй охин юм байна. Анааш, тахь, баавгай гэхчлэн амьтдыг хөнөөсөн зургууд нь сошиал ертөнцөд түүн рүү чиглэсэн томоохон довтолгооныг бий болгож байгаа ч залуу анчин өөрийн энэ хоббигоо орхихгүй, бууж өгөхгүй гэдгээ илэрхийлээд байгаа аж. Охиныг олон нийт бараг бүгдээрээ “алуурчин” гэж цоллоод байгаа ч Арианна охин “Өглөөний мэнд Америк” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ан агнахаа зогсоохгүй, учир нь энэ спортод дэндүү дуртай гэдгээ хэлжээ. Түүнчлэн охины эцэг Али тус нэвтрүүлгийн үеэр “Амьтдын заримыг нь охин нь агнасныг хүлээн зөвшөөрөхийн сацуу тэд ихэвчлэн “асуудалтай” амьтдыг агнадаг, мөн агнасан амьтдын махаараа ойролцоох суурингийн хүүхдүүдийг хооллодгоо өгүүлжээ. Эцэст нь тэрбээр, Бид бол анчид. Үүгээрээ бахархдаг. Үүндээ хэзээ ч уучлал гуйхгүй” гэж хэлжээ.
Нинж