Топ зэсийн уурхай ажил хаялтын улмаас хаагдлаа

zesiin erinЧилийн хойд хэсэгт орших Атакамагийн цөлд орших дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Эскондидагийн 2500 ажилчин ажил хаяснаас уурхайн үйл ажиллагаа зогссан байна.

Эскондида уурхайн үйлдвэрчний эвлэлийн мэдээлснээр ажил хаялтын шалтгаан нь ажилчид цалингаа нэмэгдүүлэх, жилийн урамшуулал авах, ажиллах нөхцлийг сайжруулах зэрэг шаардлага тавьж,  24 цагийн ажил хаялт зарласан байна.

Чили улс нь зэсийн хүдэр олборлолтоороо дэлхийд гуравт ордог ба ганц Эскондида уурхайгаас л гэхэд жилд сая гаруй тонн зэсийн хүдэр олборлодог байна.

Атакамагийн цөлд орших Эскондида зэсийн уурхайд “BHP Billiton – Spencer” ба “Cerro Colorado” компани олборлолт явуулдаг бөгөөд “BHP Billiton” болон “Rio Tinto” компаниуд уурхайн 30 хувийг эзэмшдэг аж.

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

“Админерал” ХХК-тэй холбоотой Цогтцэций сумын хоёр албан тушаалтныг шүүх ялласнаар асуудал дуусах уу, харин эхлэх үү, Б.Энхбаяр сайдаа?

Ойрын өдрүүдэд эрх мэдэл, албан тушаалын “Ирүүл тулаан”-д Д.Амарбаясгаланг дуудаж “ялсан” Г.Занданшатар, түүний толгойлсон Засгийн …