Т.Аюурсайхан: Жолооч нарыг торгож, дөрвөн тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ гэдэг нь буруу

1473300930_olloo_mn_1473221388_olloo_mn_1421977987_ayursaixan

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.2 хувийн ирцтэй эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Төсвийн ерөнхийлөн захирагч нар хууль зөрчсөн бол хариуцлага тооцдог байсныг Цэцийн дүгнэлтээр үгүй болгосон. Үнэмлэхүй олонх болсон МАН хяналтгүй байна. Тиймээс энэ хариуцлага тооцох хуулийг оруулж ирээрэй. Засгийн газар Монгол банкнаас тухайн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээллэг хийж болно гэсэн байдаг. Үүнийг Адуит юу гэж дүгнэж байна вэ? Татварын орлого 87.9 тэрбум төгрөгөөр буурсныг тайлбарлана уу? Засгийн газар хувийн компаниудад бонд гаргасан. Эргэн төлөлт ямар байна. Хувийн байгууллага болон Засгийн газрын өр хэд вэ?

Үндэсний аудитын газрын дарга А.Зангад:Та 2016 нд хамаарах тоо баримтыг асууж байна. Үүнийг одоогоор өгөх боломжгүй. 2015 оны төсвийн гүйцэтгэл ярьж байгаа учраас энэ тоонуудыг хэлж болно. 2015 онд төсвийн алдагдал 1 их наяд 156.9 тэрбум төгрөгөөр гарч баталгаажсан. Энэ нь ДНБ-ний 4.9 хувьтай тэнцэж, шалгуур үзүүлэлтийг хангаж байна. Хуулиар заасан хэмжээний зээллэгийг Төв банкнаас авсан. Хууль зөрчсөн зүйлгүй. Хөгжлийн банкинд Аудитын газраас хийсэн тайлан Төсвийн байнгын хороонд хүргэгдсэн

УИХ-ын гишүүн Х.Баделхан:Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгогдсон зээл, хөрөнгө оруулалтын хэмжээ 2015 онд ямар байв. Энэ буурсан уу? Төрийн өмчит компани байна гэнэ. Хэдэн нь ашигтай, хэд нь алдагдалтай байсан. Нийт дүнгээр нь хэлж өгөөч?

Үндэсний аудитын газрын дарга А.Зангад:Эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжүүлсэн зээлийн 46 хувь нь төлөгдөөгүй байна. Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн ашиг, алдагдлыг жагсаалтаар нь гаргаад танд өгье.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:Аудитын газрын дүгнэлт бодит байдлаас тэнгэр газар шиг зөрүүтэй орж ирдэг. Өнөөдөр 2015 оны Засгийн газрын үйл ажиллагааны дүгнэлт ч мөн л харамсалтай мэдээлэлтэй байна. Аудитын дүгнэлт нь нөхцөл байдалтай өдөр шөнө шиг ялгаатай. Хэрвээ аудит аудит шиг ажилласан бол өнөөдөр Монгол Улс 4 төсөвтэй, эдийн засаг энэ хэмжээнд хүндрэхгүй байх байсан. Аудит улсын нүд чих байх ёстой. Та энэ дүгнэлтийг эрх баригчдын захиалгаар хийж ирсэн.

Үндэсний аудитын газрын дарга А.Зангад:Төрийн аудитын 400 гаруй аудитор олон улсын стандарт горимын дагуу ёсчилж ажилладаг. Бид энэ дагуу ажилласан. Би бүх тайлан илтгэлүүдийнхээ өмнөөс хариуцлаг хүлээхэд бэлэн

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:Төрийн алдаатай бодлогыг ард түмэн, АНН-үүд үүрдэг. Тухайлбал, дөрвөн тэрбумыг жолоочыг торгож, төсөвт төвлөрүүлнэ гэдэг нь буруу. Ийм замааар төсөв бүрдүүлж болохгүй. Үнэ тогтворжуулах хүрээнд хийсэн хөтөлбөрүүдийг шалгах хэрэгтэй. Чингис бондоос зээл авсан ААН-үүд ямар үр дүнтэй ажилласан байна гэдгийг шалгах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн:Чингис бонд болон “Хөгжлийн банк”-ийг шалгах ажлыг хэсэг Засгийн газраас гарсан. Шалгалтын хариу энэ сарын 10-нд гарна. Үүний дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгье.

П.ГОО
Оллоо.мн

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …