Таван хувийн зээл хэмээх ард түмнийг алагчлагч журмыг зогсоохоор болжээ

527-146958348513532804_10153750894853753_4425248169093486810_n

Ардчилсан намын ард түмэнд таалагдах гэсэн, сонгууль угтсан ажлуудын нэг нь ипотекийн таван хувийн зээлийн журам билээ. Орон сууцны зээлийн хүүг найман хувиас таван хувьд шилжүүлсэн гэх боловч энэ нь хүссэн хүнд бүхэнд олдоггүй, тодорхой хэдхэн байрнуудад хэрэгждэг байсан ба таван хувийн зээлийн хүү ард түмэнд бодитоор хэрэгжиж чадаагүй юм. Хэдийгээр Шийдлийн Засгийн газрын зүгээс таван хувийн зээлэнд олон айл өрх хамруулсан хэмээн том тоо хэлдэг ч үнэндээ тэгж хамруулсан эсэх нь эргэлзээтэй. Нөгөөтэйгүүр байр орон сууц авах хүсэлтэй иргэд орон сууц худалдагч компаниудад хандахад ихэнх нь найман хувийн зээлэнд л хамрагдах боломжтой, таван хувь гэж байхгүй хэмээн хэлж байгаа юм. Үүнээс улбаатайгаар ард иргэд таван хувийн зээлийн хүү гэж байгаа эсэхэд эргэлзэх болж. Мөн байлаа гэхэд тэр нь жирийн иргэдэд олдохгүй гэдэгтэй эвлэрчээ. Тиймээс ард түмнийг алагчлагч, сонгуулийн шоу болсон энэ журмыг нэг тийш нь болгжо цэгцлэхийг иргэд хүсэмжлэх болж. Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн Засгийн газрын зүгээс ипотекийн таван хувийн зээл олгох журмыг зогсоохоор болсон аж.

Нинж

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …