Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Канадын Парламентын нийтийн танхимын даргатай уулзлаа

1269a34a7a5fb2a4a2453d4e1ed9cd14

Канад улсын Парламентын нийтийн танхимын дарга Жиофф Рэган манай улсад айлчилж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  өнөөдөр ноён Жиофф Рэгантай уулзахдаа Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын хүрээнд эдийн засгаа сэргээж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажиллаж байгаагаа хэллээ.

Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж бүхий л салбарыг хамарч байна. Үүний дотор эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар тэргүүлэх байр суурьтай байгаа нь хоёр орны харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжихийн үндэс юм. Канад нь Монгол Улсын гуравдагч хөрш, Хойд Америк дахь чухал түнш орон. Тиймээс бид харилцаагаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэж ажиллах зорилготой байгаагаа Ерөнхий сайд онцоллоо.

Өнөөдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь Канадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын үүд хаалга үргэлж нээлттэй байхын илрэл болно гэдгийг хэлээд Монголын уул уурхайн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Канад улс тэргүүлж байгаа. Канад Улс нь Монголд хөгжлийн албан ёсны тусламж үзүүлж байгаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж, тусламжийг үр өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, урт хугацаанд тогтвортой ажиллах чадавхийг бий болгоход анхаарна гэлээ.

33f59142ee71104b281f93ff5f542a58

Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, санхүү, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологи, боловсрол, эрүүл мэнд, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарт хөгжүүлэх, Канадаас суралцахыг чухалчилж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын үеэр илэрхийлэв.

Канад улсын Парламентын нийтийн танхимын дарга Жиофф Рэган  “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хэлээд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, таатай орчин бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …