Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бид Баянзүрх дүүрэгт 23 жил ажиллаж, амьдарч байна. Ардчиллын төлөө үзэл бодол, үнэт зүйлсийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр 26 жил зүтгэсэн ахмадуудаа төлөөлөн танд хандаж байна. БЗД-ийн Ардчилсан нам огт биш болсон гэдгийг таниулъя.
БЗД-ийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа одоо өөрийн удирдлага дор байгаа бүх намын гишүүдээ хараат байдалд оруулж, өөрийн харцаар дууг нь хорьж Ардчилсан намаас шахан зайлуулж, өөрийн танил найз нөхдөөр хүрээлүүлж байна.
БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нь БЗД-ийн ЗДТГ-ын байр болох Төрийн өмчит байрыг өөрийн хувийн гэртээ хүн оруулах гэж буй мэт харцаараа хөдөлгөж байна. Энэ хүн Намын дарга, Дүүргийн Засаг дарга гэх албан тушаалуудыг хэтрүүлэн ашиглаж, ажлын байрны хүчирхийлэл, дарамт шахалт үзүүлэх нь ердийн үзэгдэл болж жирэмсэн, нярай хүүхэдтэй эмэгтэйчүүд, ахмадууддаа аархаж өрөөндөө дуудан ажлаа өгөх хүсэлт гаргахыг тулган шаарддаг.
БЗД-т хууль бус аргаар ажлаас чөлөөлөх нь ердийн үзэгдэл боллоо. Хорооны иргэд нь хорооныхоо Засаг даргыг огцруулахгүй, энэ асуудлаар бид хэлэлцэхгүй, ИНХ-аа тарааж тэмцэж байхыг бид үзлээ. Ардчилсан нам бүх шатандаа эрх барьж байх үед АН-аас нэр дэвшиж олонхийн санал авсан хороодынхоо Засаг дарга нарыг Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нь хийгээгүй хурлаас гараагүй шийдвэрийг үндэслэн огцруулах Захирамж гаргаж байгаа нь ШУДАРГА ЁС УУ?
Бидэнд анх амлаж байсан бүхнийг, АН-ыг анхан шатнаас нь дэмжиж бэхжүүлэх үндсэн зорилгынхоо эсрэг ажиллаа.Одоо тавьж байгаа шаардлага нь ХУУЧЧУУЛЫГ ОРХИ. ЗҮГЭЭР Л ГЭЭЧИХ гэж үүрэг өгч байна. Ахмадуудыг илтэд үл тоон басамжилдаг. Ахмадууд бидний үүрч дүүрч өдий зэрэгт авч ирсэн Ардчиллын үнэт зүйлсийг огт үнэлэхгүйгээр барахгүй үгүйсгэж чаддаг.
Монголд Ардчилсан хувьсгал нүргэлж байх үед гуравдугаар ангид сурч байсан энэ хүү өнөөдөр бидний өөдөес нулимж байна.
Хүн чанараа бүрэн гээсэн хүн удирдагч байх боломжгүйг харлаа. Өөрийгөө үндэсний баатар мэт үзэж амьд үнэт зүйл рүүгээ өшиглөж, гүтгэн доромжилж, дураар авирлаж байгаа нь хэрээс хэтэрлээ. Бид энэ хүүхдийг ойлгоно, ухаарна гэсэн итгэлээр их хүлээлээ. Д.Пүрэвдаваа гэдэг хүн өөртөө ямар ч дүгнэлт хийж, үйл ажиллагаагаа хянах, цэгнэх чадамжгүй болохыг бид ойлголоо.
Монгол хүний цадиг жудаг гэдэг зүйл энэ хүнд огт алга. Ямарч хууль дүрэм надад хамаагүй. Би бүхнийг өөрийн дураар шийдвэрлэнэ гэдэг өвчин нь хардалтын дон болсон гэхэд хилсдэх зүйлгүй. Бүхнийг би шийднэ, би чадна. Миний хөлд тааралдсан болгоныг таягдан хаяна хэмээсэн ганцхан бодол тээж явна.
БЗД-ийн АН-ын дарга, БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа албан тушаалаа ашиглан хийсэн хууль бус үйлдэл, авилга хээл хахуультай холбоотой олон баримт дэлгэж болно.
1. 2013 оны арваннэгдүгээр сарын 21-нд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай холбоотой асуудлаар АТГ-ын тэргүүн комиссар Н.Ганболдоос явуулсан 01/9171 тоотод “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага
тооцуулах тухай”
2. 2013 оны арванхоёрдугаар сарын 5 -нд мөн Э.Бат-Үүлд БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай холбоотой асуудлаар “Хариуцлага хүлээлгэж арга хэмжээ ав” гэсэн бичиг дахин очиж байсан.
Намын дотоод сонгууль (ротаци)-ийг илтэд бүдүүлгээр дүрмээ зөрчиж намын дотоод ардчилал, эв нэгдпийг хагалан бутаргасан.Дүүргийн АН-ын хорооны сүүлийн гурван удаагийн сонгууль дүрмийн бус хүчингүй болсныг дээд байгууллага тогтоогоод байхад энэ хүн хэрэгсэж үзэхгүй байна.
Баримт 1. Нийслэлийн АН-ын нутаг дэвсгэрийн хорооны тогтоол №0/8 “Нөхөн сонгуулийг хүчингүй болгох тухай
Баримт 2.2016 оны дөрөвдүгээр сарын 27 №01/05. “АН-ын дотоод сонгуугийн хорооны мэдэгдэл” Өчигдөр таныг телевизээр ярьж байхыг харлаа. Муу буруу зүйлээс хол байхын тулд Монгол хүн үнэний төлөө хаа ч тэмцэж, авилга, шударга бус үйлдэлтэй эвлэрэхгүй байх ёстой гэж та хэллээ. Үнэхээр тийм бол БЗД-ийн Засаг дарга, дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваагаас хол байж ардчилсан Ерөнхийлөгч нэр цэвэр байх нь хамгийн чухал гэж танд зөвлөе.
Ардчиллын үнэт зүйлс, ололт амжилтыг үгүйсгэсэн бусармаг зүйл газар авлаа. Одоо гишүүдээ талцуулж, тарааж, ялгаварлан үзэж дарамталж байгаа нь ердийн үзэгдэл боллоо. Энэ байдлаас болж ямар ч гэм буруугүй хүмүүсийн дунд үл ойлголцол, үл итгэлцэл үүсэж дайсагналцах нь хамгийн аюултай эмгэнэл гэж би үзэж байна.
БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нь төрд ажиллаж, түмэнд үйлчилж яваагүй жирийн бизнес сэтгэлгээтэй, нөхцөл байдлыг ашиглагч, ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн бөгөөд Эх орон, эцэг эх, түмэн олны тусын тулд юу ч хийх сэтгэлгүй нэгэн болохыг бүрэн таньж чадаагүй миний түмэн буруу гэдгийг би хаана ч хүлээн зөвшөөрнө. Бидний сонголт буруу байсны улмаас хохирсон, гэмгүй гишүүдийнхээ өмнө ч би буруутай….
Энэ хүнийг намын дарга болгох гэж бид өвлийн хүйтэн цасан шуурганаар майхан бариад нийслэлийн намын байрны гадаа сууж байсан ахмадуудын нэг би.
Бидний эрх ашиг хэзээ ч НЭГДҮГЭЭРТ байгаагүй. Бусдын эрх чөлөө, бусдын эрх ашгийг ямагт ТЭРГҮҮН дугаарт тавьж ирсэн түүхтэй. Өнөөдөр ийм байдлыг үзэж байгаадаа харамсдаг. Үнэний төлөө өөрийн амь, эрүүл мэндээ зориулахад харамсахгүй ээ.
БЗД-ийн АН-ын дарга ямар олон хууль бус үйлдэл гардан хийж, ямар олон хүн хармсан гомдож цөхөрч байгааг би мэдэрч байна.
Энэ хүний дээр ямар ч Засаг Захиргаа байхгүй, хөх тэнгэрийн доор хууль байдгийг үл тоодог нэгэн.
Та эрүүл ухаанаар тунгаагаач ээ.
Эгэл ард түмнээ амар амгалан, хүн бүр хийж чадах зүйлээ хийгээд тайван амьдрахыг хүсэж байна.Төрдөө залбирч Түмэндээ илүү итгэж ирсэн.
Таныг ард түмэндээ ТАНГАРАГ өргөх гэж гарч ирэхдээ, малчин ардын хүү Төрийн тэргүүн болохдоо төрүүлсэн эхийгээ тэргэнцэр дээр түрээд гарч ирж байхыг хараад хүн бүр огшиж байсан нь саяхан санагдана.
Үүнийг бичсэний учир нь төрийн тэргүүн хүн нэр хүндээ хамгаалах нь илүү чухал.
Таныг гүнээ хүндэтгэсэн БЗД-ийн АН-ын,
Дүүргийн намын хорооны ахмад гишүүн Ч.Дүүриймаа