Э.Бат-Үүл: С.Зоригийн хэргийг 16 жил мөрдсөнийхөө дараа надаас үс, цус, хурууны хээний шинжилгээ авлаа

222

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан явдалтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнийг улс төрийн зорилготойгоор удаа дараалан шалгаж байгаа бөгөөд Монголын цагдаагийн байгууллага гадны экспертүүдийг энэ хэрэгт оруулах дургүй байгаа бололтой. Учир нь “хэрэг илрэх нь чухал биш хэнд ноогдуулах нь улс төрийн зорилго болоод байгаа” мэтээр харуулж байна. Ингээд Э.Бат-Үүлийн хэлсэн тайлбарыг хүргэе.

Э. Бат-Үүл хэлэхдээ:

 Тэрээр “Өнөөдөр намайг С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн гэх хэрэгт намайг яллагдчаар татаад байна. Сонгууль бүрт миний тойрог дээр Э.Бат-Үүл С.Зоригийг алсан гэх мэдээлэл л явсан. 2000 оны сонгуулиар МАН маш том ялалт хийж, найман сард намайг хийгээгүй хэргийн төлөө Ганц худагт хорьсон. Хүнд гар ч хүрээгүй байхад зодсон гэх үндэслээр шууд хорьсон тул миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэр үед н.Цогтбаяр Ч.Амарболдын доор байсан. Тэр намайг хорьсныхоо төлөө дэд хурандаа болсон. Прокурор хүчингүй болгосон чинь намайг яллагдагчаар татсан. Ингэж гүжирдсээр ирсэн билээ.

Энэ хэргийн дараа намайг дахин асуугаачгүй. Яриа ч үгүй. Би Ц.Элбэгдоржид гаднаас энэ хэргийг мөрдөх өндөр мэргэжлийн улсыг хөлсөлж авч ир. Манайхан мөрдөж чадахгүй юм байна гэж хэлж байсан. Гэтэл цагдаагийн байгууллага зөвшөөрөхгүй байна гэсэн мэдээлэл явсан. Сая сонгуулийн өмнө намайг дахиад л мөрдөж эхэлсэн. Сонгуулийн өмнө намайг С.Зоригийг алж байх үед нь дэргэд нь байсан мэтээр бичсэн. Үүнийг би порокурорт  шалгуулах хүсэлт тавьсан ч шалгаж өгөхгүй байгаа. С.Зоригийг алж байхад намайг хараад сууж байсан гэж гүжирдэж байгаа юм.

Сонгуулийн дараа надад Тагнуулын байгууллагаас дуудсаар байгаад сэжигтнээр татах тогтоол гардуулсан. Энэ хэрэгт намайг хоёр дахь удаагаа сэжигтнээр тогтоолоо. Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй заалт. Өмнө нь намайг сэжигтнээр татахдаа “маш нууц” нэрийн дор хаалттай байсан. Мөрдөн байцаагч дураараа  тогтоосон. Нэг асуудлаар нэг хэрэг дээр хоёр удаа сэжигтнээр ингэж тогтоолоо. Яг энэ хуучин хэлбэрээрээ намайг одоо яллагдагчаар татлаа. Би мэдүүлэг өгөхгүй гэсэн. Би өөрийгөө хамгаалах эрхтэй. Энэ хэргийг илрэх асуудалд би анхаарсаар ирсэн. Он жил улирах тусам би ийм хүсэл тэмүүлэлтэй байна. С.Зоригийн хэргийг илрээсэй гэж би өдөр бүхэн залбирдаг. Намайг  шалгавал хуулийн дагуу шалгах ёстой. Хууль зөрчиж байна гэдэг чинь цаанаа захилагчтай байна гэсэн үг.

Энэ хэрэг болсноос хойш 16 жилийн дараа анх дудаа надаас хурууны хээ болон үс, цусны харьцуулсан шинжилгээ авсан. Яллагдагчаар татсан хойноо, энэ хэргийг 16 жил мөрдсөнийхөө дараа шүү. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт намайг яллагдагчаар татаж буйг би хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн юм.

Б.Саран

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …