Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Модесто Кастрогийн урилгаар энэ сарын 15-18-нд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хөгжүүлэх тухай, мөн олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар яриа хэлэлцээ явуулж, санал солилцох юм.
Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастротой албан ёсны хэлэлцээ хийнэ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гаванагийн Их сургуульд зочилж, Монгол Улсын түүх, соёл болон нийгэм, эдийн засгийн байдлын талаар лекц уншихаар болжээ. БНКУ-д сурч буй монгол оюутан, залуусын төлөөлөлтэй уулзах бөгөөд Кубын генетик инженер, Биотехнологийн төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцах аж.