Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн иргэдтэй уулзана

bat uul   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр газрын харилцаа хот байгуулалтын чиглэлээр нийслэлийн иргэдтэй уулзалт хийнэ. Уулзалтын үеэр, иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, өмчлүүлэхээр НИТХ-аас баталсан 52 байршлын дэлгэрэнгүй мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэрт  шинээр барилга барих зөвшөөрөл олгох журам болон газар өмчлөх, эзэмшихтэй  холбоотой түгээмэл асуудлуудын мэдээллийг холбогдох албаныхан өгөх ажээ.

Мөн сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил газарт гардаг зөрчлүүдийг таслан зогсоох зорилгоор төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн газруудад тооллого, бүртгэл хийж хамгаалалтад авсан тухай “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын Захирамжийн  үндсэн агуулга, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хийх  юм байна. Уулзалт “UB palace”-ийн Их танхимд 10:00 цагаас эхлэх юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …