АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос ҮЗХ-ны хуралд уриалга хүргүүлжээ

527-147392222514305327_2118995021659248_2344339828679906869_o
АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос тус намын ҮЗХ-ны хуралд зориулж уриалга гаргасан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
АН-ын үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулж, 21 аймгийн 300 гаруй төлөөлөгч оролцон дээрх уриалгыг гаргасан байна. Энэ талаар АН-ын үүсгэн байгуулагчдын холбооны Ерөнхий зохицуулагч Д.Лхагвасүрэн, тус холбооны гишүүн Ж.Намсрай нар уриалгын талаар танилцуулахдаа “АН-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа нь гажуудсан. Ялангуяа намын дотор шударга ёс байхгүй болсон.
Ийм учраас АН-ыг шинэчлэх ёстой гэдэг зарчмын үүднээс АН-ын үүсгэн байгуулагчид анхдугаар зөвлөгөөнөө хийсэн юм. Зөвлөгөөнд оролцогчид АН-ын эв нэгдэл, фракцгүй нам болох ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Бид АН-ын Хяналтын ерөнхий хороо, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат нарт уриалга хүргүүлэхээр болсон” гэлээ.
Уриалгад “Ирэх 12 дугаар сарын 6-нд хуралдах АН-ын Их хурлыг “Онц их хурал” гэж зарлан хуралдуулах, Онц их хуралд бэлдэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос 3-5 хүн томилж оролцуулах, АН-ын Их хурлын бүрэлдэхүүний 30 хувьд нь намын болон улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй АН-ын үүсгэн байгуулагчдын төлөөллөөс оруулж өгөх, АН-ын үүсгэн байгуулагдын холбоог дүрмийн байгууллага болгож өгөх” гэсэн хүсэлтийг тусгажээ.
ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …