“Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа” Та хүүхдээ яаж хүмүүжүүлнэ хүүхэд тань тийм л хүн болно. Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ ямар нэг зүйл сургах, дадал болгоход 7 хоногийн тэвчээр л шаарддаг гэдэг. Ингээд энэ удаагийн зөвлөгөөгөөрөө хүүхдээ хүмүүжүүлэх гайхамшигт 9 аргыг хүргэж байна.
1. Хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь өсгө
Хүүхдийг нялхаас нь эцэг эх бүхий л үйлдлээрээ өөрийн гэсэн төрхийг нь хөгжүүлж ирдэг. Тэгэхээр жижиг ч гэсэн зүйлийг өөрөөр нь хийлгэж дэмжихэд тэр чадваржиж хүчтэй болж байгаагаа мэдэрдэг. Тэгээд ч бусадтай хэзээ ч харьцуулж болохгүйгүйгээс гадна “Ямар тэнэг юм хийдэг юм бэ? “Энэ хүүг хараа энийг хийж чадаж байна”, Бяцхан дүүтэйгээ адилхан зүйлийг хийлээ” гэх зэрэг үгээр алах зэвсгийг хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Учир нь хүн бүр алдаа гаргадаг мөн тэд чинь хүүхдүүд шүү дээ.
2. Хүүхдийнхээ сайн талыг олж харж хөхүүлэн дэмж
Хүүхэддээ өдөрт хэдэн удаа сануулга өгснөө боддоо. Магадгүй та түүнийг дэмжин сайшаасан үг хэлэхээсээ илүү шүүмжилсэн л байх болов уу. Тэгэхээр та муу талыг нь олж харахаасаа илүү сайныг нь олж харж “Хэлүүлэлгүйгээр чи өрөөгөө янзалсан чинь маш сайн” “Чамайг дүүтэйгээ тоглож байгааг чинь харж ажиглалаа- Чи маш тэвчээртэй байлаа”. Ингэж өдөр бүр магтаж, тэвэрч хайрлахад хүүхэд тань таны хүссэн байдлаар өсөж томорч байгааг анзаарах болно.
3. Сахилгажуулахдаа түүнийгээ байнга шаард
Гэрт сахилга батыг буй болгох нь өөрөө өөрийгөө хянаж хариуцлагатай том хүн болоход тусалдаг. Жишээ нь гэрийн даалгавраа хийхээс наана телевиз үзэхгүй л гэсэн бол түүнийгээ заавал биелүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол сахилга бат алдагддаг.
4. Хүүхэддээ цаг гарга
Өглөөд 10 минут эрт босож хүүхэдтэйгээ цуг хооллох цаг гаргах эсвэл оройн хоолны дараа аяга тавгаа тосгууртаа орхиод хүүхэдтэйгээ хамт зугаалах. Эсвэл 7 хоног бүрийн нэг өдрийн нэг оройг тусгайлан гаргаж хамтын цагийг буй болгон яаж өнгөрүүлэхээ хэлэлцэх. Ажилтай эцэг эх ч үүнийг хийж чадна.
5. Хүүхэддээ үлгэр жишээ үзүүл
Тэд таныг л харж сурдаг. Таныг хүүхэд тань үргэлж харж ажиглаж байгааг санаж яв. Хэрэв та бусдыг хүндлэн, найрсаг, шударга ба тэвчээртэй байвал тэр бас тийм байх болно. Хүмүүсээс хариу нэхэлгүй тусалж бай. Бусдад баяр талархлаа илэрхийлж бусдыг магтаж бай. Хүүхэддээ бусад хүмүүс таньд яаж хандахыг хүсдэг шигээ ханд.
6. Хүүхэдтэйгээ хамтарч шийдвэр гарга
Хүүхэд томчуултай адил тайлбарлуулахыг хүсдэг. Тийм цагийг өгөөгүйгээс тэд үнэ цэнэгүй зорилгогүй болдог. Ямар нэгэн бэрхшээл тохиолдоход өөрийнхөө бодлыг хуваалцан түүнийг шийдвэрлэхийг урь. Үр дагаврыг нь тайлбарлан өгч түүний саналыг асуун сонголт хийлгэ. Түүнтэй харилцан зөвшилц. Шийдвэр гаргалтанд оролцсон хүүхэд аливааг биелүүлэн гүйцэтгэх чадвартай болно.
7. Хүмүүжүүлэх аргаа үе үе өөрчил
Дэндүү хэцүүг хүүхдээс хүлээж хүүхдийн урам зоригийг мохоож байдаг. 2 настай хүүхдэд үргэлж “үгүй” гэж хэлэх нь түүнд эргэн тойронд итгэх итгэлийг үгүй болгодог. Хүүхэд өөрчлөгдөж байхад та бас хүмүүжүүлэх аргаа байнга өөрчилснөөр 2-3 жилийн дотор тохиромжтой аргыг олно. Ялангуяа өсвөр насны хүүхэд үеийн хүүхдүүдээсээ үлгэр авдгийг санах хэрэгтэй. Тэгэхдээ та л замыг зааж, дэмжиж сахилгажуулж явах нь илүү бие даасан байдлыг хөгжүүлнэ.
8. Хүүхэддээ ямарч нөхцөлд хайртай гэдгээ харуул
Эцэг эхийн хувьд та хүүхдээ залж засаж явах үүрэгтэй. Гэвч та ямар аргаар засаж залруулах ба хүүхэд үүнийг нь яаж хүлээн авч байгаад л хамаг учир байгаа юм. Хүүхдийг буруутгах, шүүмжлэх, бурууг хайхаас л хүүхдийн өөрийн үнэлэмжийг бууруулж түүнийг доош хийдэг. Харин түүний оронд сайн талыг нь өсгөж дэмжих аргаар хүмүүжүүлэхийг оролдох. Хамгийн гол нь та түүнээс дараагийн удаа илүү сайн болохыг хүсэж байгааг мэдрүүлэхээс гадна энэ бүхнээс үл хамааран үргэлж түүнд хайртайг мэдрүүл.
9. Эцэг эхийн хувьд та бас бие хүн гэдгээ сана
Та төгс эцэг эх биш гэдгээ мэдэр: гэр бүлийн ахлагчийн хувьд танд давуу ба сул тал байгаа. Та бас хайрлах үүрэгтэй ба хүүхдүүд ханиасаа бодит хүлээлтийг хүлээх ёстой. Танд бүх хариулт байх ёсгүй ба та өөрийгөө уучлах хэрэгтэй. Бүх зүйлийг нэг зэрэг өөрчлөхийг хичээхийн оронд сул тал дээр нь эхэлж ажилла. Хүүхдийг хүмүүжүүлэх ажлаас хааяа хөндийрч өөрийн дуртай зүйлээ хий. Энэ нь таныг хувиа хичээсэн хүн болгохгүй. Сайн бие хүн байна гэдэг нь хүүхэддээ үзүүлэх бас нэг үлгэр жишээ юм.
everyday.mn