Ангела Меркелийн сонгуулийн сурталчилгааны ажил эхэллээ

angelee markel    ХБНГУ-д канцлер Ангела Мер­келийн сонгуулийн сурталчил­гаа­ны ажил эхэллээ. Тэрбээр хам­гийн түрүүнд Зелигенштадт хотод уулзалт зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд мянга орчим хүн оролц­сон аж. Меркель энэ үеэр Германыг хямралаас гаргаж, үндэстнээ цаашид хөгжүүлж чадна гэж мэдэгдсэн байна. Энэ талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

   Ангела Меркелийн сонгуулийн кампанит ажилтай давхцан Герман улсын 2013 оны II улирлын статистикийн мэдээлэл гарчээ. Энэхүү мэдээлэлд Германы эдийн засаг өссөнийг харуулсан аж.

Дашрамд дурдахад ирэх есдүгээр сард тус улсад парламентын сонгууль болно. Уг сонгуульд Ангела Меркель Засгийн газрын тэргүүний байр сууриа хадгалахаар гурав дахь удаагаа өрсөлдөж байгаа юм.

Одоогийн байдлаар түүний тэргүүлдэг Христийн ардчилсан нам сөрөг хүчний Социал демократ намыг илт тэргүүлж байна.

markel

Э.Мөнхзаяа

Өглөөний сонин

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …