М.Энхболд Ерөнхийлөгч болохоор замаа засч байна

Миеэгомбын Энхболдын эрх мэдэл хэрээс хэтэрч байна. Гэвч хүний шунал гэгчид хязгаар үгүй нь даанч харамсалтай.

14355941_1147963965292552_1123439211_n

Нийслэлд барилга барих нь битгий хэл ТҮЦ хатгах ч газаргүй болтол нь битүү шавуулсан “гавьяатан”-ыг  М.Энхболд гэдэг. Түүнийг хотын дарга байх үед хамгийн их газар олгогдсон байдаг. Тэр тусмаа хотын төвийн гэгдэх сургууль цэцэрлэг, орон сууцны дундах автомашин зогсоол, паркын газар гээд бүгд л түүний гараар эсвэл түүний гэгдэх хүмүүсийн гараар орж, бусдын мэдэлд шилжсэн байдаг билээ.

Ямар сайндаа л “Газрын наймаачин” фракц гэж М.Энхболдыг тойрсон хүмүүсийг нэрлэж байх вэ дээ. Гэвч эдгээр нөхдүүд нийслэлийн газрыг зараад ханасангүй. Одоо эрх мэдэлд шунаж, улс орныг бүхэлд нь “газрын наймаачид”-ын фракц удирдаж эхэллээ.

М.Энхболд уг нь намын дарга. Намын дарга хүн сонгуульд ялалт байгуулсан бол Ерөнхий сайд болж намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Гэвч М.Энхболдод Ерөнхий сайд хийх ашиггүй. Тиймээс тэрбээр  өөрийн нь үгээр явах, чих зөөлөн хүнийг Ерөнхий сайдад томилчихоод өөрөө алсаас удирдаад суух нь хамаагүй дээр. Ингээд л аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ерөнхий сайдын албан тушаалд арай жулдахаар гэхдээ үгэнд сайн орох Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилж, өөрөө УИХ-ыг удирдаж суугаа юм.

Тэрбээр УИХ-ын даргаар ажиллаж байгаагийн хувьд өнөөдөр хийгдэж буй бүхий л томилгоонд гар бие оролцож байна. Тэгээд аль эрх мэдэлтэй, ашигтай албанд өөрийн талбн буюу хотын фракцын, эсвэл морин спортын холбооныхоныг нь шургуулж байгааг бид нүдээрээ хараад л бухимдаад сууж байна шүү дээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …