Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо хүрэлцэн ирэв

600x600

Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийснийхээ дараа Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирлээ.

Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон бусад салбар хуралдаан, арга хэмжээнүүдэд оролцох юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зохион байгуулах “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний тусгай арга хэмжээнд оролцож, батламж жуух гардуулна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзан, Пенсилванийн их сургуульд лекц уншиж, тус сургуулийн хэвлэлд ярилцлага өгөхөөр төлөвлөөд байна.

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …