Ч.Долгормаа: Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуумаар байна

 

Иргэн Ч.Долгормааг 2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн санаачилгаар үүссэн нууцын зэрэг­лэлтэй эрүүгийн хэр­гийн хохирогчоор шал­гаж байгаа гэнэ. Тиймээс  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандахаар болжээ. Тэрээр энэ талаар “Би 2014 онд АТГ-т АН-ын гишүүн, Их хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон Б.Батбаярт холбогдуулан гомдол гаргасан. АТГ мөрдөн байцаалт явуулж намайг хохирогчоор тогтоосон. Гэтэл манай гэр бүл өнөөг хүртэл хохирсон хэвээр байна. Харин ч бүр эсрэгээрээ гэмт хэрэгтэн болж гүтгэгдэж асар их дарамт ирж хохирсоор байна.

Хэргийн улмаас Батлан хамгаалах яам болон би хохироод гурван жил болж байна. АТГ хэргийг шалгаж Нийслэлийн прокурорт шилжүүлсэн боловч хэрэгсэхгүй болгосон. Учир нь УИХ-ын гишүүн Лу.Болд ЕТГ-ын дарга асан П.Цагааныг ашиглан хэргээ хаалгасан гэж би үзэж байгаа. ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгох саналтайгаар найман удаа прокурорт шилжүүлсэн. Прокурор мөн ийм удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Нэг ч удаа буруутай нь тогтоогдоогүй” гэсэн юм. Тэрээр үүний учир шалтгааныг улстөрийн зорилготой хэмээн тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллага улс төрийн нөлөөллөөр ажилладаг нь тодорхой болж байгаа гэв.

АТГ хэргийг мөрдөж нотлох баримт цуглуулж, прокурор хэрэгсэхгүй болгож байгаа нь авлигын сүлжээ гэж хардах үндэслэлтэй гэсэн юм. Иргэн Ч.Долгормаа “Швейцарьт сая ам.дол­ла­раа нууснаа хү­лээн зөвшөөрөөд бай­гаа С.Баярцогтыг шалгасангүй. Гэтэл энгийн иргэн биднийг буруутай нь тогтоогдоогүй байхад хэдэн жил таг­наж мөрдөж байна.  Хэ­нийг шалгаж, хэнийг нь шалгадаггүйг ардчил­сан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуумаар байна. Таны амласан шударга ёс хаана байна вэ. Өнөөдөр авлига Төрийн тэргүүний төвшинд хүр­сэн гэдгийг мэдлээ” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …