АНУ-ын Нью-Йорк хотод болсон дэлбэрэлтэнд манай улсын иргэд өртөөгүй гэж Вашингтон дахь элчин сайдын яамнаас мэдээллэв

images

 9 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотын  Манхэттэн дүүрэг, Нью-Жерси хотын Сийсайд цэцэрлэгт хүрээлэн болон Элизабет хотод тус тус болсон дэлбэрэлтүүд хоорондоо уялдаа холбоотой талаар АНУ-ын эрх бүхий байгууллагууд мэдээлэв.

Нью-Йорк хотод болсон дэлбэрэлтэд 29 иргэн өртөж, эмнэлгийн анхан шатны тусламж авчээ. Харин Нью-Жерси хотод болсон хоёр дэлбэрэлтэнд ямар нэгэн иргэн өртөөгүй байна.

Дээрх гурван тохиолдлоос гадна дэлбэрэлт хийх зориулалт бүхий хэд хэдэн төхөөрөмжийг АНУ-ын холбогдох байгууллага илрүүлж, аюулгүй болгожээ.

Вашингтон дахь манай улсын ЭСЯ-ны мэдээлснээр дээрх цуврал дэлбэрэлтэд монгол иргэн өртөөгүй байна.

ugluu-logo-7-1

 

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …