Олон нийтийн сүлжээг ашиглан хүмүүсийн нэр хүндийг гутаан доромжлох үзэгдэл газар авч байна. Фейсбүүк, твиттер хуудаснаа улстөрч болон олны танил хүмүүсийг элдэв үгээр хэлэх нь энүүхэнд.
Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн М.Зоригт энэ үйлдлийн “хохирогч” болжээ. Түүнийг твиттер хуудсаар дамжуулан “Элдэв шоугаа зогсоо. Юу ч хийхгүй байж худлаа зураг авч, жиргэхээс өөр ажилгүй “гөлөг” гэсэн байх юм. Үүнийг нь харсан зарим хүн “Олон нийтийн дунд коммент, сэтгэгдэл үлдээх байдлаар бусдыг доромжилбол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гээд байхад мөн бөх зүрхтэй хүн юм даа эрхэм гишүүнийг ингэж л байдаг” хэмээж байв.
Харин М.Зоригт гишүүн “Зүсээ хувилгасан хулгайч этгээд шинэ нэр үүсгэн хуцах” гэж хариуг нь өгчээ. Аргаа барсан хүний үйлдэл биз. Түүнийг ийн хэлэх болсон нэгнийг сонжиж үзвэл наймхан удаа жиргэсэн байх бөгөөд зөвхөн М.Зоригт гишүүн рүү хандсан байх юм. Бас болоогүй Зам, тээврийн төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг ч өнөөх үгээрээ хараагаад авсан байна лээ.
Т.Түвшин
Ugluu.mn