Эмэгтэй гишүүдийн хувцаслалт шүүмжлэл дагуулав

gishuud1.jpg

МАН-аас УИХ-д сонгогдон ажиллаж буй зургаан эмэгтэй гишүүн энэ сарын 19-22-ны өдрүүдэд БНСУ-д айлчиллаа. УИХ-ын эмэгтэй гишүүд өчигдөр Өмнөд Солонгос Улсын парламентын танхимд зочилж, хурлын үйл ажиллагаатай нь танилцсан байна.

Харин энэ үеэр тэдний сонгосон хувцаслалтад ихээхэн сэтгэл дундуур байгаа тухайгаа манай иргэд цахим ертөнцөд илэрхийлж байна. Хааш яаш хувцасласан, өнгөний зохицолдолгоогүй, улстөрийн анхан шатны соёл байхгүй гэхчлэн шүүмжилж байна. Ямартай ч энэ үеэр Өмнөд Солонгосын Их хурлын дарга Жонг Се Гүн Их хурлын танхимын зочдын суудалд суусан манай гишүүдтэй мэндчилж, Солонгос Улсын Их хурлын гишүүдэд манай эмэгтэй гишүүдийг танилцуулсан байна.

Тэрбээр хурлын дараа Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан ба эмэгтэй гишүүд тэр орой Сөүл хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн байна.

Дашрамд дуулгахад, манай гишүүд өнөөдөр Сөүл хотын дэд даргатай уулзсанаар тэдний айлчлал өндөрлөж нутгийн зүг хөлгийн жолоо залах аж.

gishuud2.jpg

gishuud3.jpg

 

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …