Японд 100 болон түүнээс дээш настай 65-н мянган хүн бүртгэгджээ

24ab0567ca7e624dbig

Японы “NHK” телевизээс мэдээлснээр тус улсад өнөөдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 65-н мянган хүн амьдарч байгаа нь бүртгэгджээ. Түүнчлэн энэ нь өнгөрсөн оныхоос 4100-н хүнээр нэмэгдсэн үзүүлэлт гэж мэдээлэв.

Тэгвэл 100 болон түүнээс дээш өндөр настнуудын 88 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 12% нь эрэгтэйчүүүд байгаа юм байна. Тэдгээрээс хамгийн өндөр настай нь 1900 оны 8-р сард төрсөн 116 настай Наби Тажима хэмээх эмэгтэй аж.

Япончууд өндөр насалж байгаагийн нууц нь тэд хүнсэндээ байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэж байгаагаас гадна тус улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэнтэй холбоотой юм.

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Күнфү Панда 4” хүүхэлдэй кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн …