Дорнодын станцыг өргөтгөнө

2f9282c6a7f62d4d970526aa520f8c14

Ерөнхий сайд “Дорнод бүсийн эрчим хүчний систем”  компанийн ажилтай танилцлаа. Тус станц Дорнод аймаг болон зүүн бүсийн аймгийн зарим сумыг эрчим хүчээр хангадаг. Цахилгаан эрчим хүчний ачаалал дээд цэгтээ хүрсэн учир цаашид өсөн нэмэгдэх хэрэглээг хангаж чадахгүйд хүрээд байна.

b92e18b1e6a43b69420e646ddc4e0249

2025 оноос эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх магадлалтай учир станцын хүчин чадлыг 100 мегаватт болгон өргөтгөх боломжийг Засгийн газар судалж байна. Засгийн газар энэ дөрвөн жилд таван станц барих, өргөтгөхөөр төлөвлөсний нэг нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компани юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …