ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил Япон, БНСУ-д айлчилна

ff330d74d84119cd78ffaadaedd00dec_x3
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2016 оны 9 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Япон Улс, БНСУ-д тус тус айлчилна.
Гадаад харилцааны сайд айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нартай яриа хэлэлцээ хийж, Засгийн газрын гишүүд, парламентын бүлэг, албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийнэ. Япон Улстай “Стратегийн түншлэлийн харилцаа”,  БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Гадаад харилцааны сайдын Япон Улс, БНСУ-д хийх айлчлал нь манай улсын “гуравдагч хөрш” орнуудтай улс төр, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг дорвитой өсгөх, хилийн чанад дахь манай иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тавьж буй зорилтыг хэрэгжүүлэх, бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.
14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

Эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хороод өчигдөр  (2025.10.21) хамтран хуралдаж, иргэн …