Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-ын Суурин төлөөлөгч Нэйл Сакерийг хүлээн авч уулзав

14349187_1747082658893147_112604614_n

Уулзалтаар ОУВС-ын зүгээс улс орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн талаар болон өнгөрсөн жилүүдэд ОУВС-аас хэрэгжүүлж хөтөлбөрүүдийн нөхцөл ихээхэн уян хатан болж өөрчлөгдсөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч улс орны өөрийн авч хэрэгжүүлэх макроэдийн засгийн бодлого голлох үүрэг гүйцэтгэдэг болохыг танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж, тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байгааг дурьдаад Засгийн газрын зүгээс эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр ОУВС-тай цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n

 

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрээс Намын Онц их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрийн зарим гишүүд 2026 оны 2 сарын 07-ний өдөр  хуралдаж ИЗНН-ын шинэчлэл, …