УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “фортуна” Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт сэжиглан АТГ-аас шалгаж байгаа билээ. Түүнээс өмнө Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг бондын зарцуулалттай холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд улмаар энэ хэрэгт сайд асан Н.Батбаяр хамаатуулан шалгаж эхэлжээ. Тиймээс тэднийг хэргийг нэгтгэсэн байна.
“Чингис”, “Самурай” бондын хөрөнгөнөөс шамшигдуулсан гэх Н.Мөнхбат, Н.Батбаяр нарын хэргийг нэгтгэсэн нь энэ хэрэг анхнаасаа зохион байгуулалттай үгсэн хуйвалдсан хэрэг болох нь тодорхой харагдаж байгаа бөгөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг энэ хэрэгт холбоотой эсэхийг тодруулж байгаа юм байна. Ямартай ч, АТГ-аас Н.Мөнхбат, Н.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн 263.2 “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан”, 264.2 “Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн”, 150.3 “Онц их хэмжээний хөрөнгө завшиж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр сэжиглэн гадуур байцааж байгаа юм байна.
Төгс