Солонгосчуудад амиа алдсан Монгол эмэгтэйн төлөө зул өргөнө

mishil   Хөгжим бүжгийн коллежийн замын урд байрладаг “Michelle” ресторан, зочид буудлын дөрөвдүгээр давхраас энэ сарын 7-нд нэгэн эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. хэрэгт холбогдуулан хамт байсан БНСУ-ын иргэдийг шалгаж байгаа юм.

Хэргийн талаар оройн 23:00 цагийн үед дуудлага ирсэн ба түргэнийхэн очиход хохирогч бүсгүй ухаангүй, маш хүнд гэмтсэн, ихээхэн цус алдалттай байсныг гэрчүүд мэдээлж байна. Энэ хэрэгт холбоотой байж болзошгүй солонгосын хоёр иргэнийг тухайн үед саатуулсан ч гадуур байцаалт авч байгаа аж. Талийгаач бүсгүйн ар гэрийнхэн өнөөдөр Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол  зохион байгуулахаар болжээ.

Ugluu.mn

Т.Түвшин

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …