БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшан уулзав

ac87080483e0d43f08967eb0d50eafb1

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшантай уулзаж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны асуудлаар санал солилцлоо.

9129ad4eb0d9e8f4288b4c6248945c2c

Хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжин, бүхий л салбарын хамтын ажиллагаанд чухал түлхэц болж байгааг онцлон тэмдэглээд Монгол Улс өнгөрөгч 7 дугаар сард Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулахад Хятадын Засгийн газраас зохих туслалцаа дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

34914bcb2a43dbf19d824346346455b4

Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг дэмжиж, тогтвортой эрх зүйн орчинг бүрдүүлж ажиллах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд эдийн засаг сайнгүй байгаа энэ үед Хятад Улстай бодит хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, харилцан ашигтай хамтарч ажиллах, хоёр улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болох томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой алхамуудыг хийх шаардлагатай байгааг уулзалтын үеэр Ерөнхий сайд тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …