Х.Баттулга, А.Гансүх нарын улсад учруулсан хохирлыг тогтоожээ

145731325556dcd5e7942bd

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр УИХ-ын гишүүн  асан Х.Баттулга, Улсын их хурлын даргын зөвлөх  асан А.Гансүх нарын нөхдүүдийг хуулийн байгууллагаас шалгаад тодорхой хугацаа өнгөрч байгаа. Уг нь тэд өөрсдөд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байхгүй, хувь хүн, албан тушаалын нэр хүндэд бүдүүлгээр халдлаа гэх үндэслэлээр нэр бүхий хэвлэлүүдээс мөнгө нэхэмжлээд байсан ч, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын хэргийг нэгтгэн мөнгө угаах, албан тушаал хэтрүүлэн ашиглах, улсад онц ноцтой хохирол учруулсан үндэслэлээр 201501000154 дугаар бүхий хавтаст хэрэг нээн шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Тэгвэл Х.Баттулга, А.Гансүх, БНСУ-ын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нар төсвийн хөрөнгөөс 37.6 тэрбум төгрөг завшсан нь шалгалтаар тогтоогдсон гэх мэдээлэл байна. Х.Баттулга, А.Гансүх нарыг гадагш зорчих эрхийг нь хасч, шаардлагатай тохиолдолд прокурорын байгууллагаас хилийн хоригоо түр цуцлуулан явах боломж олгоод байгаа гэдгийг хуулийнхан хэлж байгаа.

Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар, А.Гансүхийг   Эрүүгийн хуулийн 263.2 дугаар зүйл ангиар буруутгасныг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман албан ёсоор мэдэгдсэн билээ. “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл мөрдөн байцаалтын явцад 13.3 сая ам.долларыг нүүлгэн шилжүүлэлтээс шамшигдуулан завшсанаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байгаа юм. Тэрбээр “Нүүлгэн шилжүүлэлтийн 9 сая ам.доллар миний хувийн дансанд орсон. Тэрхүү дансаараа дамжуулан 2 хэрэглээний карттай байсан. Манай эхнэр нэг картыг эзэмшиж байгаад үрээд дууссан. Харамсаж байна”  хэмээн мэдүүлсэн нь хэвлэлийн хуудаснаа ил болоод байна.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргал гэгчийг  ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчлан шалгаж байгаад, сулласан билээ. Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар мэдээлэл хийхдээ  ЦЕГ-ын дарга Р.Чингисийг “Энержи Ресурс” компанийнхантай хуйвалдсан гэж үзэж буйгаа мэдэгдэж байсан юм.  Харин ЦЕГ-аас мэдээлэл хийх үеэр “АТГ, ЦЕГ-аас хамтран гарсан ажлын хэсэг төмөр замын хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Гэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөх ажиллагаа, хэнийг, хэдэн хүнийг сэжигтнээр татаж байцааж эхэлсэн бэ гэдгээ цагдаагийнхан мэдээлэх боломжгүй” гэж байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн 

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …