Гурван хүүхдийн эх 35 кг жин хасч “анхных” шигээ болов

1

Австралийн Күинслэнд мужийн Хэрвэй Вэй хотын оршин суугч 35 настай Лаурен Кертланд 15 жилийн өмнө өмсч байсан хуримын даашинзаа дахин өмсөхийн тулд 35 кг жин хасчээ. Гурван хүүхдийн эх тэрбээр 32 долоо хоногт 35 кг жин хассан нууцаа “Дейли-Мейл”-д хуваалцжээ.

3

Л.Кертланд тослог, илчлэг ихтэй хоол идсээр нэг л мэдэхэд 94 кг жинтэй болсон байсан бөгөөд амьдралын буруу зуршлаа орхиж одоо жимс, туна загас, салат зэргийг идэх болсон байна. Өмнө нь шарсан тахианы мөч, төмс зэргийг маш ихээр иддэг байсан Лаурен Кертланд одоо 15 жилийн өмнө өмсч байсан хуримын даашинзаа өмсөөд зогсохгүй 15 жилийн өмнө өмсдөг байсан жинсэн өмдөө өмсч чаддаг болжээ. 94 кг-аас 59 кг болтлоо турсан Лаурен одоо хоёр кг хасч 57 кг болж, энэ жин дээр тогтохоор шийджээ.

2

Лаурен Кертландын хувьд тэрбээр ихэр бөгөөд ихрийн өрөөсөн Шарон нь 2008 онд амьдралын буруу хэв маягийн улмаас нас барсан аж. Тэр цагаас хойш өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавих ёстой юм байна гэж бодох болсон Лаурен 32 долоо хоног буюу 7 сар гаруйн өмнөөс турахаар шийдэж, өнөөдрийн амжилтанд хүрчээ. Ингээд түүний турсан нууцыг хүргэхэд тэрбээр өглөөд хурдан жин хаяхад тустай “шейк” ууж, хэдэн хэрчим жимс иддэг байж.

4

Харин өдөр нь сэндвич юм уу туна загас, салат идэж, үдээс хойш чанасан өндөг юм уу туна загас иддэг байсан байна. Тэгвэл орой нь хүнсний ногоо идэх эсвэл тахианы карритай шөл уудаг байсан гэнэ. Дашрамд дурдахад түүний турсан гол нууц нь хоолоо сойх биш илчлэг багатай эрүүл хоолыг бага багаар идэх аж. Учир нь тэрбээр өмнө нь өглөөдөө юм иддэггүй, өдөр нь борлотол нь шахуу шарсан тахианы мөч, гуриланд боосон тахианы мах, амтат чинжүү бүхий хуймаг идэж үдээс хойшдоо юм идэхгүй, оройдоо паста юм уу төмс иддэг байсан аж. Өөрөөр хэлбэл түүний энэ хэв маяг нь түүнийг 94 кг болтол нь таргалуулсан байна.

Нинж

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …