Шадар сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллалаа

3b654a6db9b9d397a74481a2d9199c48

Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй ажлын хэсгийнхэн  орон нутагт ажиллажээ. Тэдний хувьд  ЗГ-ын 100 хоногийг угтаж хөдөө, орон нутгийн иргэдтэй уулзалт хийж буй нь энэ юм.

Энэ удаад Хэнтий, Сүхбаатар аймгийн төвүүдэд болон Сүхбаатар аймгийн  Дарьганга, Халзан сумын иргэдтэй уулзалт зохион байгуулжээ. Засгийн газрын гишүүд улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулга хийж, цаашид үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгчээ. Шинэ Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө батлуулж, хямралыг даван туулах бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

“Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед хямралаас гарахын тулд ард иргэдээ эрүүл хүнсээр хангах, орон байраар хангах, боловсрол мэргэжил олгох, ажилтай орлоготой болгох, эдийн засгийг солонгоруулах шат дараалсан арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй юм. Улс орны хөгжлийн тулгын гурван чулуу болох хүнс, эрчим хүч, шатахууныг дотооддоо үйлдвэрлэдэг, улмаар экспортолдог болохыг зорьж ажиллаж байна” гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцолжээ.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, тэргүүтэй ажлын хэсгийнхэн  Сүхбаатар аймагт Их Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж,  Мөн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 338-р ангиар орж танилцсан байна. Ингээд энэ удаад ажлын хэсгийнхэн Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан сумдын иргэдтэй уулзалт хийж, санал бодлын сонссоноор өндөрлөсөн байна. Уулзалтанд оролцогчдоос ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэх талаар тодруулахад, “Үргэлжлүүлэх эх үүсвэрийг судалж байна. Салбарын яам уг зээлийг цаашид олгох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Дахин олгож эхэлнэ” гэсэн хариултыг өгчээ.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …