Өнгөрсөн сонгуулиар МАН УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй олонх болсон. МАН-ыг олонх болохтой зэрэгцэн өнгөрсөн дөрвөн жил дураараа дургиж, хулгай хийсэн нөхдүүд өдгөө ул мөрөө баллах гэж багагүй хямарцгааж байна. Тэгвэл зарим нь хувийн бизнес гээд байх юмгүй, төрийн албан хаагчийн цалингаар хэзээ ч авч дийлэхээргүй үнэтэй хауснуудыг санаа зовох зүйлгүйгээр авцгааж байна.
Тэдний нэг нь 5 тэрбумаар “АСЕМ ВИЛЛА”-д хаус авсан гэгдэж буй Ч.Сайханбилэг. Магадгүй улстөрчдийн хэлдгээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэн нэгний утсан хүүхэлдэйгээр ажилласан гэх Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дээрээ хамгаалалттай учраас ингэж ичиж зовохгүйгээр ил тодоор цацаж байгаа юм байх. Тэгтэл ихэнх нь олсон хэдийгээ нуун дарагдуулах гэж үйлээ үзэж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу