“Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Д.Ганболдыг томилсон байна. “Аль?” гэж та асууж магадгүй. Тэгвэл “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад саяхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Ардчиллын алтан хараацайнуудын нэг гэвэл та андахгүй биз.
УИХ-ын гишүүн, Төмөр замын удирдах газрын дарга гээд томоохон албан тушаалуудыг хашч байсан түүнийг мэдлэг туршлагатай хэмээн энэ албан тушаалд томилсон болов уу. Гэвч “Оюутолгой” компанийн ТУЗ-өөс чөлөөлөгдөөд сар болоогүй байгаа түүнийг яаран “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар томилсон нь ямар шалтгаантай юм бол оо. Ардчилсан нам өмчөө хамгаалж байгаа хэлбэр үү, эсвэл Д.Ганболдыг ямар нэгэн албан тушаалд томилох шаардлага гарсан уу. Энэ бүгдийн учир шалтгаан удахгүй тодорхой болох биз.
Эх сурвалж:Undesten.mn