Нууц амрагийн тухай “чангахан” хууль хэрэгтэй байна

Амьдралд тохиолдож болох олон саад бэрхшээлийн нэг нь өрх гэр салах, хүүхэд өнчрөх асуудал болоод байна. Эцэг эхээсээ салан өнчирсөн хүүхэд хэзээ ч төрүүлсэн хүнийх шиг тийм их хайр халамжийг мэдрэхгүй өсөх ба улмаар нийгмийн буруу хандлагатай, өөртөө итгэлгүй нэгэн болон төлөвшдөгийг олон олон судалгаа харуулсан байдаг. Амьдрахын эрхээр нийгэм хүнд хэцүү болохын хэрээр амьдралд хөл алдах олон тохиолдол байдагийг алийг тэр гэхэв. Гэхдээ сүүлийн үед нэгэн хандлагаас болж өрх айл салалт ихсэж байна.

31bmii8ke13njoa6p3mcd492lp

Энэ бол нууц амрагийн асуудал. Миний хэрэг чамд хамаагүй гэх халхавчны цаана нууц амрагийн явда

л газар авсаар. Залуухан охид мөнгөтэй хүнийг даган баясаж эхнэр хүүхдээс нь салгаж, өөрөө цаашид амьдарч чадахгүй байдалд хүргэсэн хэдэн мянган тохиолдол байгаа юм. Хүний амьдралыг хэн ч заахгүй гэсэн эцэг эхийн сургааль, удам судрын нэр хүнд гэж баймаар. Би чамаас 10 жилийн дараа сална гэж ханилан суудаггүйн адил, салж суусан хүнтэй ханилана гэдэг бас л хүнд амьдрал.

content_detail_picture_564536

 70-90 онуудад архичин ч гэсэн нөхрөө чирч явсаар байгаад л хоёулаа хорвоог дуусгадаг байсан. Харин одоо хоёр хоёр жилээр 4-5 эхнэр солисон залуус ихсэж байна. Тэд хүүхэддээ ч олигтойхон сургааль хэлэх түүхгүй амьдралаар ямьдарсан болохоор ирээдүйд хэн ч биш болно. Үр нь үлдэх хорвоод үр хүүхэддээ үнэлэгдэхгүй амьдрал хэнд хэрэгтэй гэж.

Солонгос киног олноороо хошууран үздэг, тухайн кинонд гэр бүлийн тухай хууль, нууц амрагийн тухай хууль, хүүхдийн өмнө хүлээх хариуцлагын талаар ихээхэн гардаг. Бид сайныг нь хуулбарлая л даа. Манай залуусын гэр бүл салалтанд бараг 50-аас дээш хувь нь яахын аргагүй нууц амрагийн тухайн асуудал байдаг байна.

maxresdefault

Тиймээс ирээдүйд өнчирч ядарсан, хүмүүжилгүй задарсан олон мянган иргэнтэй болохгүйн тулд өнөөдөр гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн эр, эмийн тухай хуультай баймаар байна. Баримт нотолгоогоор нотлогдвол 1-3 сар хорих, мөнгөн торгууль тавих, ажил кареерт нь нөлөөлөх гээд янз бүрийн аргаар шийтгэлтэй байж болно. Эцэг эхийгээ мэдэхгүй, өнчин өрөөсөн хүмүүжлээр өссөн хүүхдүүдэд салсан ч гэсэн эцгийн тэтгэмжийг заавал олгуулж, хүүхдийн өмнө хариуцлагатай байлгамаар байна. Одоогийн хүүхдийн тэтгэмж нь заавал ээж нь хүсэлт гаргасны дагуу бус эцэг нь хуулиараа заавал сар бүрийн мөнгөн тэтгэмж өгдөг баймаар байна. Мөнгөө өгдөггүй хуулиас том аав нар их бий. Үүнийгээ өгөхгүй бол албадан хөдөлмөр хийлгэдэг, шинээр ажилд ороход нь хүртэл нөлөөлдөг бүртгэлтэй байж болно. Ихэнхдээ аавууд нууц амрагийн асуудал үүсэж ээжээс нь салдагыг хүүхдүүд гадарлаж л байгаа. Өөрийнхөө удам судар солсон үрийнхээ төлөө сард хамгийн багадаа 96 мянган орчим төгрөг зарцуулж чадахгүй байж яаж дахин хүнтэй сууж, дахин хүүхэдтэй болж сайхан амьдарна гэж сэтгэдэг юм бол.

images-2

 Ирээдүйнхээ төлөө өөрсдийнхөө хүүхдэд ч хариуцлагатай хандаж чадахгүй байгаа эцэг эхчүүдэд хариуцлага тооцох, мөн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж баримтаар нотлогдвол шийтгэдэг чангахан хууль хэрэгтэй байна. Хорих ангид очоод, хүнд хөдөлмөр хийгээд, хүний нүүр харж чадахгүй болтлоо илчлэгдээд ирвэл аяндаа нууц, нуудгай байхгүй болох байх. Нэг үгээр энгэр султайгаасаа үүдэн хүүхдийн өмнө хариуцлагагүй хандаж байгаа бол төр төмөр нүүрээ харуулдаг байвал яасан юм бэ. Айл гэрийн амьдрал үймүүлсэн охид, залуусыг ч гэсэн ямар нэгэн хэлбэрээр шийтгэдэг болчихвол хэдэн айл элэг бүтэн байх бол.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …