Өмнөд солонгосын эрх баригчид цаг агаарын хэт халалтаас болж эрчим хүч таслаж болзошгүй тухай иргэдэд анхааруулаад байна. Өмнөд солонгосын засгийн газар тус улсын иргэдийг эрчим хүчинд хэмнэлттэй хандахыг уриалсныг Ренхап агентлаг уламжлав.
Үйлдвэр аж ахуйн бүх газар, төрийн байгууллагууд, орон сууцны конторууд, дэлгүүрүүд нь даваа гаригаас эхлэн гурван өдрийн турш 10:00-18:00 хооронд цахилгаан эрчим хүч ашиглалтаас татгалзах ёстой гэж Өмнөд солонгосын аж үйлдвэр, худалдаа, нөөцийн сайд Юн Сан Чжик мэдэгджээ. Сайдын дүгнэлтээр, ойрын хэдэн өдрүүдэд эрчим хүчний эрэлт хэрэглээ цаг тутам 80 сая киловаттаас дээш гарах бөгөөд энэ нь эрчим хүчний салбарын боломжийг нилээд хэмжээгээр давуулах аж. Ус цаг уурын албаны мэдээгээр өчигдөр өдөр тус улсад Цельсийн 36-37 хэм хүрчээ. Өнгөрөгч сарын эхнээс Өмнөд солонгост хэт халууны улмаас долоон хүн нас барж, хэдэн зуун хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна.
эх сурвалж: mglradio.com