Нобелийн шагналын мөнгөө иргэний дайны хохирогчдод хандивлахаар болжээ

001-juan_manuel_santos_nobel_prize

Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос Нобелийн шагналыг дагалдан ирсэн мөнгөнөөсөө Колумбын босогчдын бүлэглэл болон эрх баригчдын хоорондох зэвсэгт мөргөлдөөний улмаас золиос бологсдод зарцуулахаар болсон байна.

“Энэхүү Нобелийн агуу шагналыг тодорхой хэмжээний мөнгө дагалдан ирдэг… Би өчигдөр гэр бүлийнхэнтэйгээ уулзаж ярилцсаны эцэст бид 8 сая швед кроныг хандивын үйлсэд зарцуулахаар шийдвэрлэлээ” хэмээн Сантос өгүүлжээ.

Өнгөрөгч баасан гаригт Норвегийн Нобелийн хороо 2016 оны энхтайвны төлөө шагналыг Колумбын ерөнхийлөгчид “тус оронд 50 гаруй жил үргэлжилсэн иргэний дайнд төгсгөл тавихын тулд хийсэн шийдэмгий үйлс”-ийнх нь төлөө олгохоор шийдсэн билээ.

Эх сурвалж: ZONE.MN

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …