Доналд Трамп нэрээ татахгүй гэдгээ мэдэгдлээ

image

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь халз мэтгэлцээн яг одоо АНУ-ын Миссури дэх Вашингтоны их сургуульд явагдаж байна. Энэ удаагийн мэтгэлцээний модератороор CNN агентлагийн сэтгүүлч Андерсон Купер, ABC News телевизийн сэтгүүлч Марта Раддац нар ажиллаж байна.

 Энэ удаагийн халз мэтгэлцээнд Доналд Трампын бичлэг, Хиллари Клинтоны цахим шуудангийн асуудал, өмнөх мэтгэлцээнд дурдагдаж байсан Исламын улс бүлэглэл, Сирийн асуудал, муслим шашинтнуудын тухай, Засгийн газрын явуулж буй бодлого, Wikileaks-ийн дэлгэх Хиллари Клинтоны тухай мэдээлэл зэрэг нь яригдах болно.

Олны таамаглаж байснаар мэтгэлцээний эхэнд ABC News телевизийн сэтгүүлч Марта Раддац шуугиан тариад буй Трампын бичлэгний тухай хөндлөө. 2005 оны үеийн тус бичлэгт Доналд Трамп “Days of Our Lives” телевизийн нэвтрүүлэгт оролцохоор явах үедээ хөтлөгч Билли Буштай эмэгтэйчүүдийн талаар ярьсан байсан. Тэрээр “Чи алдартай л бол эмэгтэйчүүдийг хүссэнээрээ байлгаж болно” хэмээн яриад гэр бүлтэй эмэгтэйчүүдтэй учиртай байсан тухайгаа маш задгай үг хэллэг хэрэглэн ярьсан нь ихээхэн шуугиан тариад байгаа юм.

Тэрээр уг бичлэгт ярих үеэрээ гуравдахь эхнэртэйгээ гэрлээд хэдхэн сар болж байжээ. Бичлэг цацагдсаны дараа Хиллари Клинтон “Үнэхээр жигшмээр хэрэг. Түүн шиг ийм хүн хэрхэвч Ерөнхийлөгч болж болохгүй” хэмээн хэлсэн. Зөвхөн түүний өрсөлдөгч бус Бүгд найрамдах намынхан нь хүртэл түүнийг “Энэ өрсөлдөөнөөс нэрээ тат, одоо боль” хэмээн дургүйлээ илэрхийлж байна. Гэсэн ч Трамп “Энэ олон жилийн өмнөх хэрэг. Хүн болгон алдаа гаргадаг. Ганц бичлэгнээс болж би бууж өгөхгүй. Нэрээ татах тухай ярих ч хэрэггүй” хэмээн мэдэгдээд байна.

14408768_1075659032554287_872381660_n-8

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …